НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Түүнийг явуулж дөнгөлөө”: Эпштейн хэрхэн Английн дотоод мэдээллийг авч байв
АНАЛИЗ

“Түүнийг явуулж дөнгөлөө”: Эпштейн хэрхэн Английн дотоод мэдээллийг авч байв

2026 оны 2-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Их Британийн шинэ үеийн улс төрийн түүхэн дэх нөлөө бүхий хүний нэг Питер Мандельсоны Ж.Эпштейнд задалсан байж болзошгүй гэх мэдээлэлд Гордон Брауны огцрох шийдвэр болон Евро бүсийн 500 тэрбум еврогийн хэлцлийн талаар байжээ.

Питер Мандельсон бол Тони Блэйр, Гордон Браун нарын хамт Лэйбор намыг түүхэн ялалтад хүргэсэн бөгөөд Европын комиссын худалдааны комиссар, Лордын танхимын гишүүн байсан нэгэн.

2010 оны 5-р сарын нэгэн даваа гарагийн үдэш Гордон Браун Даунинг Стрит дэх өргөөнийхөө гадаа зогсоод "Шинэ Лэйбор" (New Labour) намын хамгийн дуулиантай мэдэгдлүүдийн нэгийг хийсэн. Энэ бол Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох шийдвэр байв.

Тухайн үед бүх нийтийн сонгуулийн үр дүнд аль ч нам дангаараа Засгийн газар бүрдүүлэх эрхгүй болж, улс төр нь мухардалд ороод байсан юм. Г.Браун хэдэн өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст гаргасан энэхүү шийдвэрээ явцуу хүрээнд нууцалж байв. Тухайлбал, Консерватив болон Либерал демократ намын эвслийн Засгийн газарт Шадар сайдаар томилогдсон Ник Клеггт огцрох мэдэгдэл хийхээс ердөө 10 минутын өмнө албан ёсоор мэдэгдсэн байдаг.

Гэтэл далайн чанадад байгаа нөлөө бүхий санхүүч, бэлгийн хүчирхийллийн хэргээр ял шийтгүүлж байсан Жеффри Эпштейн хэдэн цагийн өмнө энэ мэдээллийг авсан байжээ. “Түүнийг өнөөдөр явуулж дөнгөлөө...” хэмээн Питер Мандельсоны илгээсэн гэж үзэж буй цахим захидал даваа гарагийн өглөө Эпштейнд ирсэн байна.

ЗАХ ЗЭЭЛИЙН САВЛАГАА БА ДОТООД МЭДЭЭЛЛИЙН НӨЛӨӨ

АНУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн долоо хоногт дэлгэсэн "Эпштейний хэрэг"-ийн шинэ баримтууд нь түүнийг улс төрийн төдийгүй дэлхийн зах зээлд хүчтэй нөлөөлөхүйц томоохон хөдөлгөөнүүдийн талаар урьдчилсан мэдээлэлтэй байсныг илчиллээ.

Үүнд, Их Британийн фунт стерлингийн ханшийн огцом хэлбэлзэл багтаж байна.

2010 оны тавдугаар сарын эхний өдрүүдэд Их Британийн сонгуулийн үр дүн тодорхойгүй байсан нь хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол үүсгэж, фунтын ханш 2.2%-иар унасан нь сүүлийн нэг жилийн хамгийн муу үзүүлэлт байв. П.Мандельсон Эпштейнд мэдээлэл илгээсэн өдөр фунтын ханш эхлээд 1.505 ам.доллар хүрч өссөн ч, Г.Брауны огцролт болон Лэйбор нам Либерал демократуудтай эвсэх төлөвлөгөө нь Вестминстерт цохилт болж, ханш эргээд унажээ.

Хэдийгээр энэхүү мэдээллийг ашиглан арилжаа хийсэн гэх шууд нотлох баримт байхгүй ч, Ерөнхий сайд Кир Стармер зах зээлийн эмзэг мэдээллийг задруулсан байж болзошгүй асуудлаар хуулийн байгууллагыг мөрдөн шалгахыг хүсээд байна.

ЕВРО БҮСИЙН 500 ТЭРБУМ ЕВРОГИЙН "АВРАХ АЖИЛЛАГАА"

Мандельсоныг Лордуудын танхимаас огцроход хүргэсэн өөр нэг ноцтой сэжиг бол Евро бүсийг аврах 500 тэрбум еврогийн төлөвлөгөөг Эпштейнд урьдчилан мэдэгдсэн гэх хэрэг юм.

2010 оны тэрхүү амралтын өдрүүдэд Европын холбооны Сангийн сайд нар еврогийн ханшийг тогтворжуулах, Евро бүсийг задран унахаас сэргийлэхээр яаралтай хэлэлцээ хийж байв. Грекийн өрийн хямралаас үүдэлтэй энэхүү аюул Португал, Испани, Итали руу хальж, Европын удирдагчид нэгдсэн валютаа аврах улс төрийн хүсэл зоригтой байгаа эсэхэд эргэлзэж байсан үе юм.

Баримтаас үзвэл:

Ням гарагийн үдэш (5-р сарын 9): Эпштейн Мандельсонд захидал бичиж, 500 тэрбумын тусламж "бараг шийдэгдсэн" гэх мэдээлэл байгааг дурджээ.

Мандельсоны хариу: "Өнөөдөр орой зарлагдах ёстой. Даунинг Стрит 10-аас дөнгөж гарч байна, утсаар ярья" гэжээ.

Үр дүн: Даваа гарагийн өглөөний 02.30 цагт Брюссельд 750 тэрбум еврогийн (ОУВС-гийн 250 тэрбумыг оролцуулаад) аварга том аврах төлөвлөгөөг зарласан байна.

Энэхүү мэдээлэл Токиогийн хөрөнгийн бирж нээгдэхтэй зэрэгцэн гарсан бөгөөд Европын зах зээл нээгдэхэд Францын CAC 40 индекс гэхэд л 8.8%-иар өсчээ. Дотоод мэдээлэлтэй арилжаачид зах зээлийн албан ёсны мэдэгдлээс өмнө ашиг олох боломж бүрдсэн байх магадлалтай юм.

"Хэрэв эдгээр баримт үнэн болох нь тогтоогдвол энэ нь үндэсний хямралын үед төрийн эрх мэдлийг урвуулан ашигласан ноцтой хэрэг болно" гэж Британийн "Transparency International" байгууллагын гүйцэтгэх захирал Даниэл Брюс мэдэгдэв.

Тэрээр үргэлжлүүлэн, энэхүү хэргийг Авлигын тухай хууль болон төрийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн хүрээнд шалгах ёстойг онцолжээ. Улс төрд итгэх олон нийтийн итгэл түүхэн доод түвшинд байгаа энэ үед Их Британийн Засгийн газар засаглалын нэр хүндээ хамгаалахын тулд шийдвэртэй алхам хийх шаардлагатай тулгарч байна.

Эх сурвалж: The Guardian

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20