НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Үдэгсэд, угтагсдын зөрүү
АНАЛИЗ

Үдэгсэд, угтагсдын зөрүү

2026 оны 1-р сарын 21
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Үндэсний статистикийн хороо Даваа гаригт 2025 оны үзүүлэлтүүдийг танилцууллаа. Даваа гаригт өмнөд хөрш Хятад улс өнгөрсөн оны үзүүлэлтүүдээ мөн танилцуулсан бөгөөд Монголын, Хятадын нийгмийн нэг гол үзүүлэлт ижил байлаа. Энэ бол төрөлт буурсан явдал юм.

Өнгөрсөн онд Монгол Улсад 56.7 мянган шинэ хүүхэд мэндэлсэн нь 82.839 хүүхэд мэндэлсэн 2014 онтой харьцуулахад 26 мянгаар цөөн буюу 31.6% буурсан үзүүлэлт юм. Харин өмнөх 2024 онтой харьцуулахад төрөлтийн тоо 5.8% буурчээ.

Харин Хятадад өнгөрсөн онд 7.9 сая шинэ хүүхэд мэндэлсэн нь БНХАУ байгуулагдсан 1949 оноос хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. Ийнхүү төрөлт буурснаар Хятадын хүн амын тоо 2025 онд 3.4 саяар буурч, 1 тэрбум 405 сая болжээ.

Төрөлт буурсан нь хүн ам цөөтэй Монголын хувьд сайн мэдээ биш боловч хүн ам зүйн асуудал талаас нь энэ тоог нас баралтын түвшинтэй харьцуулж байж бодит дүр зураг харагдана. Азаар дэлхийн зарим нэг улс оронтой харьцуулахад Монголд үдэгсдийн тоо угтагсдын тооноосоо бага хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч хүн амын өсөлтийг хангах бодлого бол Монголын аль ч төрийн үед орхигдуулж болохгүй, ирээдүйн хөгжлийн суурь асуудал юм.

2020 оноос хойш шинээр мэндэлсэн хүүхдийн тоо тасралтгүй буурсаар байгаа бөгөөд энэ хандлага дараагийн 10 жилд хадгалагдахаар байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, тэтгэврийн тогтолцоо, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл мөн.

Аливаа улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж, төрөлт буурснаар хүн амын өсөлт удааширч, хөдөлмөрийн насны хүн ам хамгийн их байх үе буюу "хүн ам зүйн цонх"-ны үе эхэлдэг гэж үздэг.

Энэ үеийг зохистой ашиглаж чадвал эдийн засаг дахь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, улмаар эдийн засгийн өсөлтийн хурдыг түргэсгэснээр нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэн иргэн бүр хадгаламж, хуримтлалтай болох нөхцөл бүрддэг гэж үздэг. Тодорхой хугацааны дараа "хүн ам зүйн цонх" үеийн боломж хаагдаж, хүн амын насжих үйл явц эхэлнэ.

1979 онд Монгол Улсын хүн амын 44,3% нь 0-14 насны хүүхэд, 48.5% нь 15-59 насны хөдөлмөрийн насны хүн ам байсан бол 2008 оны байдлаар 28.1% нь 0-14 насны хүүхэд, 65.8% нь 15-59 насны хүн ам болж, насны бүтцийн хувьд ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд энэ нь "хүн ам зүйн цонх" үе эхэлснийг илтгэсэн.

Хөдөлмөрийн насныхны нийт хүн амд эзлэх хувь 2025 оныг хүртэл 66.4%-иас буурахгүй байгаа нь “хүн ам зүйн цонх” Монголд 2025-2030 он хүртэл үргэлжлэхээр байна. Энэ үеийг оновчтой, зөв ашиглах талаар 10-аад жилийн өмнөөс олон улсын байгууллагуудын зүгээс зөвлөж, бас анхааруулж байсан.

Цонх үе үүсэх нөхцөл өнгөрсөн зууны сүүл хагас буюу социализмын ид бүтээн байгуулалтын үед тохиосон. ХХ зууны эхэн хагаст Монгол Улсын хүн амын өсөлт ердөө 1 орчим хувь байсан бол сүүлийн хагаст нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар эрс нэмэгдэж, нийтийг хамарсан халдварт өвчний илрүүлэлт нэмэгдэж, нас баралтын түвшин буурснаар хүн амын өсөлт 3%-д хүрчээ. Энэ үед нийгэмд гарсан өөрчлөлтүүд нь өнөөгийн хүн ам зүйн “цонх үе” үүсэх гол нөхцөлийг бүрдүүлсэн. 1990 оноос нийгэм шилжих үед хүн амын өсөлт эргэн буурч 1.4 хувь болж байжээ.

Харамсалтай нь цонх үе дуусдаг. Хүн амын цонх үе богино, ихэнхдээ 20-30 жил үргэлжилдэг. Өнөөгийн үзүүлэлтээс харахад 2030 он гэхэд цонх үе дуусах магадлалтай юм. 2030 оноос цааш нийт хүн амд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь аажмаар буурч, насжилттай холбоотой асуудлууд үүсэхээр байна.

Статистикийн мэдээллээр 2010 онд 60-аас дээш насны ахмад настны эзлэх хувь 5.8% байсан бол 2024 оны байдлаар 11% болж хоёр дахин нэмэгдсэн байна. Цаашид 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болох тооцоолол бий. Хүн амд ахмад настны эзлэх хувь 10-д хүрмэгц нээлттэй цонх хаагдахад хүрнэ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20