НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
УИХ-аас асууя: Тансаг хэрэглээг дэмжих үү, бодит орлогыг нэмэх үү?!
АНАЛИЗ

УИХ-аас асууя: Тансаг хэрэглээг дэмжих үү, бодит орлогыг нэмэх үү?!

2026 оны 5-р сарын 14
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Засгийн газраас Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д 2026 оны 5 дугаар сарын 7-нд өргөн барьсан. Харин Ж.Баярмаа нарын 35 гишүүн Хувь хүний орлогын албан татварыг /ХХОАТ/ 1 хувь болгох тухай хуулийн төслийг өнгөрснө 3 дугаар сард өргөн мэдүүлсэн. Эдгээр хоёр хуулийн төсөл аль, аль нь эдийн засагчдын анхаарлын төвд байна. Татварын багц хуулийн реформ хоёр жил гаруй парламент дээр дуншиж буй агаад гишүүдийн дунд багагүй талцал, маргаан үүсгэх болсон.

Хуулийн реформ иргэнд, бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадах уу. Ажил хийсэн нь хохирдог биш, хождог системийг бүрдүүлж чадах уу гэх мэтгэлцээн өнөөдрийн бас нэг анхаарал татахуйц сэдэв болсон. Гэхдээ татварын энэхүү уйтгартай хуулийн төсөл иргэн бүрт чухал.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар Татварын багц хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа “хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг дэмжие” гэсэн бодлого баримтлаж байгаагаа өчигдөр /2026.05.14/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тодотгосон.

ХХОАТ-ыг 1 хувь болгох УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийн тухайд “Орон нутаг ХХОАТ-аар бие дааж үйл ажиллагаа явуулдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргээ бод” гэсэн нь Засгийн газраас уг хуулийг дэмжих боломжгүйгээ зөөлнөөр илэрхийлсэн "үг" байлаа.

Ерөнхий сайд “Засгийн газар хамгийн зөв бодлого бол цалингийн доод хэмжээ ₮ 792 мянгаас доош орлогод ХХОАТ-ыг тэглэе. Гурван сая төгрөгийн цалинтай хүн ₮2.2 саяас татвар төлнө гэсэн үг. Мөн жижиг дунд бизнес эрхлэгч, дундаж давхрагаа дэмжиж, жилийн борлуулалтын орлого нь ₮2.5 тэрбумаас доош байвал аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг /ААНОАТ/ 1 хувиар төлнө. НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг ₮400 сая болгоё. Ингэхээр хөдөлмөрлөх сонирхлыг дэмжсэн ажлын байрыг хадгалах, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалсан бодлого байж чадна гэж бид УИХ-д саналаа оруулж байна” гэсэн нь хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой аж.

НӨАТ-аас дундаж хэрэглээтэй иргэн улиралд ₮100 мянгын буцаан олголт авдаг гэж бодъё. Үүний тулд 3 сарын турш багадаа 5 сая төгрөгийн худалдан авалт хийж, НӨАТ-ын баримт уншуулсан байх ёстой. Гурван сарын буцаан олголтын урамшуулал 100 мянган бол 3 кг махны мөнгө.

Тэгвэл Ерөнхий сайдын санал болгож буй хувилбараар цалингийнхаа ₮792 мянгаас сар бүр 10 хувь суутгуулахгүй гэвэл гурван сарынх нь мөнгө ₮240 мянга болно. 7 кг махны мөнгө гэсэн үг.

Тэгэхээр нийт хүн амын 27 хувь нь ядуурлын 420 мянган төгрөгийн шугамаас доогуур амьдарч байгаа нөхцөлд НӨАТ-ын буцаалтыг 2 хувиар нэмснээс цалингаасаа 80 мянгыг суутгуулахгүй гар дээрээ авч үлдэх нь иргэнд илүү ашигтайгаар тусч байна. НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувь болгох нь өндөр хэрэглээтэй хүмүүсийн орлого дээр нь орлого нэмэх бодлого болно.

Стейк иддэг нохойтой, “Chanel” барьдаг бэртэй бол НӨАТ-ын буцаалтыг хэд нугалж авах байх. Гэвч өнөөдөр сар бүр сая, саяар өргөн хэрэглээний бараа авдаг өрх цөөхөн. Үндсэндээ “Тансаг хэрэглээг дэмжих үү, иргэдийнхээ бодит орлогыг нэмэх үү гэдэг сонголт УИХ-ын гишүүдэд байгаа” гэж Ерөнхий сайд Н.Учрал тодорхой хэлсэн нь үнэн үг юм.

ААНОАТ-ын хувьд 2025 оны эцсийн байдлаар Монгол Улсад 115 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг статистик гарсан ч 87 хувь нь 1-9 ажилтантай бичил бизнес эрхлэгчид байв. Эдийн засгийн шуурганд тэсэх байтугай салхинд л хийсч мэдэх эмзэг бизнес эрхлэгчид гэж хэлэхэд ч буруудахгүй.Тиймээс Засгийн газар жилийн борлуулалтын орлого 2.5 тэрбумаас доош бол ААНОАТ-ыг 1 хувиар, НӨАТ-ын  суутган төлөгчийн босгыг 400 сая болгох өөрчлөлтийг татварын дарамтаас үүдэлтэй далд эдийн засгийг бууруулж, ажлын байрыг хадгалах, бизнесийн тогтвортой өсөлтийг хангахад “ амь тариа” болно гэж үзжээ.

Энэ удаагийн татварын өөрчлөлт иргэдийн амьдралд илүү ойртсон шийдэл болоосой гэсэн хүлээлт байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20