НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
УИХ-ын гишүүн Э.Болормаатай хамт СЕХ, ҮАГ-ыг ч шалгах ёстой!
АНАЛИЗ

УИХ-ын гишүүн Э.Болормаатай хамт СЕХ, ҮАГ-ыг ч шалгах ёстой!

2026 оны 3-р сарын 5
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

УИХ-ын гишүүн Э.Болормааг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан хэрэгт цагдаагийн байгууллагаас 2025 оны дөрөвдүгээр сард яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Тэгвэл энэ сарын 3-нд шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормааг хилээр гаргахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа талдаа орчихсон хойно л Э.Болормааг Сонгуулийн хууль зөрчсөн, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасныг хуулийн байгууллага хянан шалгаж, хязгаарлалт тавьж байна. Харин өнгөрсөн хугацаанд Э.Болормаа УИХ-ын гишүүнийн бүрэн эрхийн хүрээнд хэний лоббид орж, ямар шийдвэрт нөлөөлсөн, улсын нууцын зэрэглэлтэй ямар мэдээллүүдтэй танилцсан бэ гэсэн асуулт яригдах ёстой.  

Э.Болормаагийн хууль зөрчсөн асуудалд ч Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газар буруутай.

Үндэсний аудитын газраас 2024 оны зургадугаар сарын 26-ны өдөр гаргасан УИХ-д нэр дэвшигчдийн хандивын явцын тайлангаас харахад Э.Болормаад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй, 100 гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани 100 сая төгрөгийн хандив өгсөн байдаг. Тайлангийн маягт дээр “хянасан Э.Болормаа” гэж гарын үсэг зурснаас харвал хэн, хэдэн төгрөгийн хандив өгснийг сонгуулийн санал хураалт болох өдрөөс өмнө мэдэж байсан. Хууль зөрчиж байгаагаа ч гадарлаж байсан. Гэвч Э.Болормаагийн хувьд ардаа том хамгаалалттайдаа эрдсэн байх талтай. Хэн ч хэзээ ч түүнийг эгүүлэн татахгүй гэдэгтээ итгэлтэй байсан ч биз. Э.Болормааг Монголын улс төрд тооноор оруулсан хүн бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ. Ахлах зөвлөхөө Ховдын Засаг даргаар шууд томилуулж, улмаар УИХ-ын тооноор оруулсан. Иймээс л Л.Оюун-Эрдэнийн хамгаалалтад байгаа Э.Болормаад хууль үйлчлээгүй биз.

Гэвч Сонгуулийн ерөнхий хороо уг зөрчлийг нягтлалгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нь хуулиа уландаа гишгэсэн гэсэн үг.

Үндэсний Аудитын газраас Э.Болормаад хандив өгсөн 17 компаниас 9-ыг нь шалгахдаа гадаадын хөрөнгө оруулалттай  “Ханбогд Эксплорайшн” нь огт олж хараагүй “нүдээ аниад” өнгөрөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, аудит хяналт тавих үүргээ хайнга гүйцэтгэсэн үү, аль эсвэл амаа таглахыг хэн нэгэн дарга аудитад тушаав уу гэдгийг ч мөн шалгах ёстой юм.

Тэрчлэн хуулийн дагуу Э.Болормаа гишүүний хандивын зарцуулалтад аудит хийсэн “Нийслэл аудит” ХХК ч хариуцлага хүлээх ёстой. Тус компани 2025 оны хоёрдугаар сард л олны шахалтаар зөрчил гаргасан нь үнэн гэх баримтыг нийтэд ил болгосон нь цаанаа нууж, хаах зорилготой байсны нотолгоо.

Гэмт хэрэг зөрчлийг мэдээж хуулийн байгууллага нь эрх үүргийн дагуу шалгаж, шийдвэрлэх нь тодорхой. Гэхдээ УИХ-ын гишүүн Э.Болормаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эргүүлэн татах  үгүйг хууль хяналтынхан болон хууль тогтоогчид шийднэ. Хамгийн гол энэ удаад Э.Болормаагийн толгойг илж, гишүүний бүрэн эрхтэй нь үлдээвэл дараа, дараагийн сонгуульд хууль зөрчих нь энүүхэнд болно.

Монгол Улсын хууль тогтоомжоор сонгуулийн үеэр хууль бусаар хандив авах нь Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг.

  • Сонгуулийн тухай хуулиар дараах этгээдээс хандив авахыг хатуу хориглодог:

  • Гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын иргэн.

  • Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага.

  • Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд.

  • Үйл ажиллагаагаа эхлээд 1 жил болоогүй хуулийн этгээд.

  • Дампуурсан эсвэл татварын өртэй этгээд.

Сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт ил тод тайлагнах үүрэгтэй бөгөөд үүнийг зөрчих нь нэр дэвшигчийг эргүүлэн татах, сонгуулийн дүнг хүчингүй болгох хүртэл хуулийн заалттай юм.

Э.Болормаагийн хууль бус хандивын асуудлыг хууль хэрэгжүүлэх болон хууль тогтоох байгууллага хэрхэн шийдэхээс дараа, дараагийн парламентын чадамжийн асуудал хөндөгдөх юм.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20