НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Тэрслүү үг: Улаанбаатарт мод биш боржуур хэрэгтэй!
АНАЛИЗ

Тэрслүү үг: Улаанбаатарт мод биш боржуур хэрэгтэй!

2026 оны 4-р сарын 30
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн бас хамгийн хуурай хот. Тиймээс агаар дахь тоосонцор ихтэйгээс иргэдийн дунд харшлын өвчлөл улам залуужих болсон. Хотын даргаар Х.Нямбаатарыг томилогдон очсоноос хойш Улаанбаатар хот улам бүрсгэр саарал дүр төрхтэй болсоор байгаа. Тэрбээр хятад хавтан, боржуурт мөнгө цацахын хэрээр эсрэгээрээ Улаанбаатарт өнгө, чийг нэмэх ногоон байгууламж цөөрсөөр. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ойн сан бүхий газрын хаяанд 479 м2 газар бүхий эдлэнд амьдардаг болохоор түүнд хотын ногоон байгууламжид санаа тавих хувийн хэрэгцээ ч бага байж мэднэ.

Хоёр жилийн өмнө хотын дарга Х.Нямбаатар албаны мэдээлэл өгөхдөө “Дөрвөн улиралтай, -,+40 хэмийн хооронд хэлбэлздэг уур амьсгалтай оронд ургадаг ургамал ногоог тарих чиглэлээр Хөх хотын "Монгол өвс" компанитай хамтарч ажиллахаар санамж бичгийг байгуулсан. Диндерлогичдын баггүйгээс сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод өнгө үзэмжгүй ургамал, мод тарьдгийг зогсоож, зураг хийлгээд "Монгол өвс" компанитай хамтарч ойрын хэдэн жил бүх гудамж, талбайн ногоон байгууламжийг шинэчилнэ” гэж байв. Гэвч түүний ам, ажил асар хол зөрсөн.

Улаанбаатар хот “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд 2030 он гэхэд 120 сая мод тарихаар төлөвлөсөн байдаг. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ч дүүрэг бүрт мини цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж том амлаж байлаа. Гэвч мини цэцэрлэгт хүрээлэн байгуулах байтугай жилийн жилд өч, төчнөөн мөнгөөр тарьсан модоо арчилж чадахгүй, ургасныг нь устгаж байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо буюу “Урт цагаан”-ы үйлчилгээний төвийг нурааж, 2023 онд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төсвийн ₮44.1 тэрбумаар “Бодь Пропертийз” ХХК бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Гэвч хоёр жилийн дараа нэг дэлгүүр, хэдэн саарал сараалжин төмөртэй л хот үлдэж байна. Магад хотын удирдлагуудын хувьд тэр нь мини цэцэрлэгт хүрээлэн байж болох ч бусад хотын хувьд “ичмээр дамшиг” төдий ажил болсон.

Тэрчлэн Х.Нямбаатарын экологийн эсрэг терроризмын хүрээнд Сэлбэ, Дунд голоос ₮9 тэрбумаар 10 мянган бургасыг “нүүлгэн шилжүүлэх” нэрээр устгасан. Тэгвэл “Туулын хурдны зам” төсөл нэрээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуурамчаар баталж, Туул голын 1.9 га талбайн бургасыг хятад нинжа нараар хядуулсан билээ.

Энэ үйлдлээ “Бургас бол үерийн дараах лаг шавар дээр ургасан, насжилт ихэссэн хурдан ургадаг ургамал. Тийм учраас Туулын бургасыг хэсэг газрыг авч байгаа нь сайн талтай” гэх ядмаг тайлбар Ш.Баранчулуунаар хэлүүлэх болсон.

Гэтэл АНУ-ын Мянганы сорилтын сан, Францын дэмжлэгээр Туул голын усны нөөцийг хамгаалах, ногоон бүсийг нэмэгдүүлэхэд зориулж, гаднаас багагүй хөрөнгө оруулалт хийсэн байтал эсрэгээрээ хотын удирдлагууд төсвийн мөнгөөр ногоон байгууламжаа устгах ажлыг гарамгай гүйцэтгэж байна.

Нийслэлд 2025 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 10 тэрбум, арчлалт хийхэд 4 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Хэтрүүлж хэлэхэд бургас устгаснаас ч бага мөнгө зарцуулжээ. Бас энэ мөнгөөр яг мод арчилсан уу, цавчсан уу гэдэг ч эргэлзээтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” өрнөөд 5 жил боллоо.

Нийслэлд энэ хугацаанд 5 сая орчим мод тарьсан байна.Таван жилд амлалтынхаа 5%-д л хүрсэн гэхээр дараагийн 5 жилд 95%-ийг гүйцээх нь “мянгуужингийн үлгэр” биз. Тарьсан 5%-иа ч бүрэн арчилж чадахгүй дийлэнх нь ташуурын мод шиг нүцгэрснийг бид нүдээрээ харсан. Ялангуяа, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт тарьсан модны тоо нь их ч тоосжилт нь буураагүй хэвээр байна.

Агаарын чанарын индексээр яармаг, нисэх орчимд PM 2.5-ын хэмжээ 112, Толгойт орчим 148, 1 дүгээр хороолол орчимд 153 хүртэл өндөр байна. Энэ бол хүүхэд, хөгшид, зүрх судасны өвчтэй хүмүүст сөрөг нөлөөтэй гэсэн үг. Маш жижиг хэмжээтэй энэ тоосонцор хамрын хөндийн үрэвсэл, мөгөөрсөн хоолойн харшил, уушгины өвчлөл үүсгэдэг. Хамрын дайвар хөндийн хагалгаанд орж байгаа залуусын тоо эрс нэмэгдсэн, энэ хавар хүүхдүүд уушгины хатгалгаа өвчнөөр олноор өвчилсөн нь үүнийг батална.

Нэг га талбайд ургасан мод сөөг нь 18 сая шоометр агаарыг цэвэрлэж, 30-60 тонн тоос шороог шингээдэг. Тиймээс өнөөдөр нийслэлчүүдэд мега төслөөс ч илүү хэрэгтэй зүйл ногоон байгууламж л байна.

Харамсалтай нь, хотын дарга Х.Нямбаатар экосистемийг хамгаалагч, агаарын шүүр болсон бургасанд харшилтай  ганц хүн болжээ.

“Бургас бол манай орны бүхий л гол горхийн татмыг ойг бүрдүүлэгч гол мод. Голын татамд бургас модны суулгацыг тариад байгалийн ой болоход 20-30 жил шаардлагатай. Бургасны насжилт экологийн үр нөлөөг буруулахгүй. Голын татмын бургас голын эргийг бэхжүүлэх, хөрсийг зохицуулах, үерийн урсгал сааруулах, тогтоон барих зэрэг олон чухал нөлөөтэй. Биологийн олон янз байдлын амьдрах орчин, Улаанбаатар хотын чухал экосистем, хамгийн том ногоон байгууламжийн нэг” гэж Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон мэргэжлийн судлаачид анхааруулсаар байгаа билээ.

Тэгвэл авлига, албан тушаалын асуудлаар ажлаа өгсөн, хотын даргын орлогч асан Т.Даваадалай мэргэжлийн хүний үгнээс яг эсрэгээр нь үерээс хамгаална, хөгширсөн, хортон шавьж, түймэрт өртөх эрсдэлтэй учраас тайрч байна. Ингэж цэвэрлэх ёстой гэж муйхарласаар л яваа.

Удахгүй Улаанбаатар COP 17 арга хэмжээ зохиогдоно. Уригдсан зочдод Улаанбаатар хотын даргын ус, модныхоо эсрэг явуулж буй террорист үйлдэл муу мессеж өгөх төдийгүй Монголд орж ирэх хөрөнгө оруулалтыг цааш түлхэх ч эрсдэлтэйг сануулах юун.

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20