НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Умардын удирдагч шинээр нээгдсэн гүүрээр дамжин Хятадын хилийн Дандун хотод хүрэлцэн очсон уу?!
АНАЛИЗ

Умардын удирдагч шинээр нээгдсэн гүүрээр дамжин Хятадын хилийн Дандун хотод хүрэлцэн очсон уу?!

1 цагийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

БНСУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, Ким Жон Ун ойролцоогоор долоо хоногийн өмнө албан ёсоор ашиглалтад орсон "Шинэ Ялу голын гүүр"-ээр дамжин Хятадын хилийн Дандун хотод хүрэлцэн иржээ.

Al Jazeera (2026-10-24)

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун шинээр нээгдсэн гүүрээр дамжин Хятадын хилийн Дандун хотод хүрэлцэн ирээд байгаа тухай Өмнөд Солонгосын албаны эх сурвалжууд мэдээлэв.

Бямба гаригт болсон уг айлчлал нь хоёр улсыг холбосон гүүр баригдаж дууссанаас хойш 12 жилийн дараа буюу албан ёсоор нээгдсэнээс хойш долоо хоногийн дараа хэрэгжиж байна. Энэхүү үйл явдал нь Азийн аварга гүрэн болон түүний цөмийн зэвсэгтэй жижиг хөрш улс хоорондын эдийн засгийн хэлхээ холбоог гүнзгийрүүлж буй хэрэг юм.

Мөн Кимийн энэхүү айлчлал нь 1950–1953 оны Солонгосын дайнд Хятад улс нэгдсэний ойн өдрийн яг өмнөхөн тохиож байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Умард Солонгосын удирдагчийг хилийн хотод хүлээн авч уулзсан талаар Өмнөд Солонгосын албаны хүний мэдээллээс ​​иш татан Ройтерс агентлаг мэдээллээ.

Энэхүү үйл явдалд БНХАУ-ын Гадаад хэргийн яам одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Ким Жон Ун хоёр улсыг холбосон "Шинэ Ялу голын гүүр"-ээр дамжин Дандун хотод ирсэн тухай Ройтерс болон АФП агентлагууд Өмнөд Солонгосын засгийн газрын нэрээ нууцалсан албаны хүмүүсийн мэдээллээс иш татан уламжлав. Түүнчлэн Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг ч засгийн газрын нэргүй эх сурвалжийг иш татан уг айлчлалын талаар мэдээлсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү айлчлал нь Кимийн улам бүр идэвхжиж буй гадаад бодлогын нэг хэсэг бөгөөд тэрбээр АНУ-ын эсрэг нэгдсэн фронт байгуулах зорилгоор Пеньяныг Бээжин болон Москвагийн тэнхлэгтэй улам ойртуулахыг эрмэлзэж, үүнийгээ "Шинэ хүйтэн дайн" гэж тодорхойлж байна.

3 километр урт үргэлжлэх "Ялу голын шинэ гүүр" ашиглалтад орсон нь хоёр орны харилцаа бэхжиж буйн гол бэлгэдэл бөгөөд худалдаагаа өргөжүүлэх эрмэлзлийг нь харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Уг гүүрээр чингэлэг тээвэр болон хүнд даацын ачааны машинууд багтсан хоёр талын тээврийн хөдөлгөөн хоногийн 24 цагийн турш тасралтгүй нэвтрэх хүлээлттэй байна.

Дөрвөн эгнээ бүхий тус гүүрний барилгын ажил 2014 онд дууссан ч Умард Солонгосын талын холбоос зам болон гаалийн байгууламж баригдаагүйн улмаас нээлт нь хойшилсоор ирсэн юм.

БНХАУ-ын Шэньян хот дахь Ляонин мужийн Нийгмийн ухааны академийн Умард Солонгос-Хятадын харилцааны шинжээч Лу Чао Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа: “Гүүр нээгдсэнээр Хятад, Умард Солонгосын худалдааны логистикт тулгарч байсан гол гацаа шийдэгдлээ. Логистикийн хязгаарлалт суларснаар хоёр талын худалдааны эргэлт цаашид улам нэмэгдэх хандлагатай байна” гэжээ.

Хятад улс бол Умард Солонгосын хамгийн том худалдааны түнш бөгөөд тус хаалттай улсын дипломат, эдийн засаг, улс төрийн дэмжлэгийн амин чухал эх сурвалж юм. Хэдий тийм боловч тэдний харилцаа үргэлж дардан байсангүй.

Солонгосын дайнд Умард Солонгосын талд тулалдаж байсан Хятад улс нь Пеньяны эдийн засаг, дипломат бодлогын гол түшиц тулгуур хэвээр ирсэн. Гэвч 2022 онд Москва Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээс хойш Умард Солонгос Орос улстай улам ойртох болсон бөгөөд энэ нь Пеньяны Бээжингээс хамаарах хамаарлыг бууруулсан гэж шинжээчид дүгнэдэг.

Ким Жон Уны Хятадад хийсэн сүүлийн айлчлал 2025 оны 9 дүгээр сард Бээжин хотноо болсон Ялалтын баярын 80 жилийн ойд оролцох үеэр тохиож, тэрбээр БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийж байсан юм.

Үүний дараа Ши Жиньпин өнгөрөгч 6 дугаар сард Умард Солонгост төрийн айлчлал хийх үеэрээ худалдаа, хөдөө аж ахуй, барилга, технологийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх Бээжингийн бэлэн байдлыг илэрхийлсэн бол Ким Хятад улстай тогтоосон харилцааг өөрийн гадаад бодлогын хамгийн чухал стратегийн тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлж байжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэхэн цасан дээр хар мөр тод үлддэг

Шинэхэн цасан дээр хар мөр тод үлддэг

Цас орохоор хотын өнгө өөрчлөгддөг ч хүмүүсийн амьдрал өөрчлөгддөггүй. Өчигдөрхөн саарал тоосонд дарагдаж, утаа униарт бүдгэрч байсан Улаанбаатар өнөөдөр цагаан өнгөөр хучигджээ. Байшингуудын халцарсан хана, замын эвдэрхий асфальт, гудамжны хог, хүний хөлд элэгдсэн явган зам хүртэл нэг л цэвэрхэн харагдана. Байгаль бидний бүтээж чадаагүй гоо сайхныг ганцхан өдрийн дотор бүтээчихсэн мэт. Гэвч энэ цагаан өнгөний цаана өчигдрийнхтэй яг адилхан амьдрал үргэлжилж байгаа. Цас зөвхөн харагдах байдлыг өөрчилдөг болохоос хорвоогийн мөн чанарыг өөрчилдөггүй ажээ.

Oct 22, 2026

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Трампын тусгай элч Путинд тал засав

Трампын тусгай элч Путинд тал засав

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй