2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг "найз" гэж өөриймсөн дуудсан ч тэрбээр Бээжингээс сэтгэл дүүрэн ч ганзага хоосон буцлаа.
Хоёр их гүрний удирдагчийн уулзалтын үеэр Хятад улс АНУ-ын "Боинг" (Boeing) компанийн зорчигч тээврийн онгоцуудыг худалдан авч, Америкийн шар буурцгийн импортын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн ерөнхий бөгөөд тодорхойгүй тохироо хийсэн. Мөн талууд Иран улсын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын худалдааны стратегийн чухал суваг болох Хормузын хоолойг нээлттэй байлгах асуудлыг хэлэлцэж, АНУ-д тулгамдаж буй фентанил хэмээх хүчтэй мансууруулах бодисыг үйлдвэрлэхэд ашигладаг химийн түүхий эдийн хууль бус эргэлтийг таслан зогсоох зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцсан ч эдийн засаг-улс төрийн хувьд хоосон айлчлал боллоо гэж дэлхийн экспертүүд дүгнэж байна.
Дональд Трамп бүх Хятадын дарга Ши Жиньпинтэй хоёр өдрийн турш “найзархаг” харилцаатай камерын өмнө харагдсан ч хүсч байснаа “олж авч” чадаагүй буцлаа. Ши дарга түүнд өндөр дээд хэмжээний хүндэтгэл үзүүлсэн ч үнэндээ ганзага хоосон буцаасан нь улс төрийн нэг нүүдэл байв.
Олон сарын турш бэлтгэсэн, мөн АНУ-ыг Ираны дайнаас гаргахад Трампад тулгарсан хүндрэл бэрхшээлээс шалтгаалан хойшилсон энэхүү дээд хэмжээний уулзалт дууссаны дараа Ойрхи Дорнодын хямрал ба бүс нутгийн аюулгүй байдал, худалдааны маргаан, тарифын асуудлууд Тайванийн статус болон геополитикийн тэнцвэрт байдал, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх хяналтын тогтолцоо, хиймэл оюун ухааны хөгжил ба технологийн өрсөлдөөн гэх мэт асуудал мөнөөх хуучны адил хүлээлтийн, хүйтэн уур амьсгал дунд үлдлээ.
Эдгээр нь дэлхийн хоёр их гүрний хооронд байнга сөргөлдөөний эх үүсвэр болж байдаг гол сэдвүүд юм. Бээжинд 2 хоног саатсан Трамп уг нь арай өөр төрлийн тактик буюу хувь хүний зан чанарт тулгуурласан дипломат харилцааг (personality-driven diplomacy) чухалчилж байв. Тэрбээр аль болох Хятадын удирдагчтай хувийн найрсаг холбоо тогтоохыг илүүд үзэж байлаа.
Трамп Пүрэв гаригт Бээжинд болсон албан ёсны хүлээн авалтын үеэр Ши Жиньпиний төлөө хундаганы үг хэлж, "миний найз" гэж тодотгосон нь олон мянган кадрт үлдсэн. Тэрбээр огт архи амсч байгаагүй гэдэг ч Бээжинд Ши даргын төлөө хундага дарс өргөхөөс буцаагүй юм. Тэрбээр Тэнгэрийн хаалганы өмнө хэвлэлийн бага хурал хийхдээ бүх Хятадын даргыг "миний дотны найз болсон" хэмээн дахин онцолсон нь утга, учиртай үг байв.
Трампын энэ нялууралд харин Бээжин харьцангуй хүйтэн хөндий, дипломат маягийн хүндэтгэл үзүүлж байв. Дээд хэмжээний уулзалтын үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс Ши Жиньпин дарга мөн адил Трампыг өөрийн найзаа гэж үздэг эсэхийг хэвлэлийнхэн хэрэгт дурласан агаад хариулт “Хоёр тал харилцан сонирхсон гол асуудлуудаар санал бодлоо солилцсон" гэх хуурай үгээр ам таглажээ.
Трамп Бээжингийн уулзалтыг маш том амжилт боллоо хэмээн сайшааж, Хятадын Хуандитай тогтоосон хувийн харилцаагаа сав л хийвэл магтаж байна. Гэвч энэхүү мэдрэмж, дулаан уур амьсгал нь харилцан адилхан биш байгааг Ши Жиньпиний харьцангуй хянуур, нухацтай өнгө аяс, хуурай хөндий ёсорхуу хэлэмжээс харагдаж буй.
Нью-Йорк хотноо байрлах АНУ-Хятадын харилцааны төвийн дэд ерөнхийлөгч Орвилл Шелл (Orville Schell) энэхүү дээд хэмжээний уулзалтыг дүгнэхдээ “Стратегийн хувьд ач холбогдол багатай, зөвхөн Трампын сэтгэл хөдлөлөөс өөр зүйл алга” гэж дүгнэжээ. Энэ бол Трампын хувь хүний зан чанарт тулгуурласан гадаад бодлогын эрсдэлийг тод жишээ гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр өөрийн хувийн харизм, хүсэл зоригийн хүчээр дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдэж, АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалж чадна гэж үздэг. Харин Ши Жиньпиний хувьд Трампын магтаал сайшаал, сүр жавхаанд дуртай занг нь маш сайн судалсан бөгөөд үүнийг өөрийн улсын тактикт хэрхэн ашигтайгаар эргүүлэх вэ гэсэн стратегиа ч аль хэдийнэ тооцсон хашир тоглогч билээ.
G2-ын Тэнгэрийн хаалганы өмнөх уулзалтын үр дүнд Хятад улс дэлхийн геополитикт улам өөртөө итгэлтэй болж байгааг харуулахын зэрэгцээ Трампын удирдлага дор АНУ-ын гадаад бодлого стратегигүй, тодорхой чиглэлгүй байгааг илэрхийлсэн үйл явдал боллоо гэж шинжээчид бичиж буй юм.
Магад энэхүү дээд хэмжээний уулзалт нь АНУ болон Хятадын хооронд илүү тогтвортой харилцаа тогтоох эхлэл байж мэднэ. Гэвч Трампын дурдсан цөөн хэдэн гэрээ, хэлцлийг Хятадын тал албан ёсоор батлаагүй бөгөөд Ши Жиньпин Тайванийн асуудлаар эрс хатуу, шийдэмгий байр суурь баримталж, нөхөрсөг атлаа ёсорхуу, дулаахан атлаа хүйтэн удирдагч болохоо харуулсан.
Удирдагчдын хоорондын хувийн харилцаа, ойлголцол дипломат бодлогын бас нэгэн чухал тактик байдаг бөгөөд ялангуяа Хятад шиг авторитар, төвлөрсөн удирдлагатай орнуудын хувьд үүнд багагүй ач холбогдол өгдөг.
Хятадын тал ч айлчлалын үеэрх хувийн харилцааг өндөр үнэлсэн. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И "Төрийн тэргүүнүүдийн хувийн харилцаа бол хоёр улсын дипломат харилцааны гүүр юм” гэж онцолжээ. Ван И-гийн хэлснээр Трамп, Ши Жиньпин нар бараг есөн цагийг хамт өнгөрүүлсэн агаад хэн хэнээ эцэст нь сайн ойлгосон гэжээ.
Гэсэн хэдий ч Трампын нутагтаа очоод гайхуулах болсон 750 ширхэг Боинг онгоцны наймааг Ван И эцэслэн шийдэгдээгүй асуудал болохыг сануулсан юм. Бямба гаригт Хятадын тал агаарын зарим хөлгийг худалдаж авна гэдгээ мэдэгдсэн ч Боинг онгоцны тодорхой худалдан авалтыг батлахаас татгалзжээ.
Шелл эцэст нь "Хэрэв энэхүү уулзалтын найрсаг уур амьсгалын үр дүнд бодитой хэлэлцээрүүд биеллээ олбол үүнийг гадаад харилцааны эргэлтийн цэг гэж нэрлэж болох юм. Гэвч одоогоор тийм зүйл болоогүй байна" гэж дүгнэлтээ хэлжээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14