
Б.Энхбаярыг огцруулахаас өмнө Л.Оюун-Эрдэнийг түдгэлзүүлээд шалгах ёстой!
Даваа гаригийн бага үдээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “A43 бүхий цаасан хайрцаг тэврээд АТГ-ын өмнө Улаанбаатарын дийлэнх хэвлэлийг дуудаж, шууд мэдээлэл өгөхдөө “Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт “Бодь групп”-ын Д.Баясгалангаас $1.3 саяыг хотын дарга асан Д.Сумъяабазар, А.Амундра нараар дамжуулж өгсөн. Үүнийг нотлох 2 цагийн бичлэг байгаа” гэв. Түүний эл мэдээллийг, нэр нь дурдагдсан бүх л эх сурвалж үгүйсгэж, Л.Оюун-Эрдэнэ шоронд орохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй байгааг буруутгав. Мэдээж, “талууд”-ын гаргаж тавьсан мэдээллээс хэн нь худлаа, хэн нь үнэн ярьж буйг гагцхүү хуулийнхны мөрдөн шалгалтаар л тогтоогдоно.























