НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ардын чөлөөлөх армийн 5 генералыг намын эрх мэдлээс зайлууллаа
МЭДЭЭ

Ардын чөлөөлөх армийн 5 генералыг намын эрх мэдлээс зайлууллаа

2026 оны 2-р сарын 28
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Ирэх 7 хоногт болох Их хурлын өмнө Ши Жиньпин одоо ажиллаж байгаа 2, чөлөөнд гарсан 3 генералыг эрх мэдлээс зайлууллаа

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн ээлжит их хурал ирэх 7 хоногт Бээжинд эхэлнэ. Гуравдугаар сарын 5-нд эхлэх хурлын өмнө Ши Жиньпин Ардын чөлөөлөх армийн 5 генералыг намын эрх мэдлээс нь зайлуулжээ. Генералуудыг авлигын хэрэгт холбогдуулан албан тушаалаас нь зайлуулсан хэмээн өнгөрсөн Пүрэв гаригт мэдээлжээ.

Ши Жиньпиний ээлжит цэвэрлэгээнд Хятадын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн командлагчаар ажиллаж байсан Ли Цяомин, Тэнгисийн цэргийн командлагчаар ажиллаж байсан Шэнь Зиньлун, Цинь Шэньсян, Агаарын цэргийн Улс төрийн комиссараар ажиллаж байсан Юй Жунфу, Мэдээллээр дэмжих хүчний Улс төрийн комиссараар одоо ажиллаж байгаа Ли Вэй нар багтжээ.

Ли Цяомин, Ли Вэй нар нь Хятадын Коммунист намын Төв хорооны гишүүн юм. Төв хороо нь 200 гаруй гишүүнтэй намын удирдах бүтэц юм. Ли Цяомин, Ли Вэй нар өнгөрсөн аравдугаар сард болсон IV бага хурлын үеэр олонд харагдаагүй.

Нөгөө гурав нь чөлөөнд гарсан генералууд юм. Чөлөөнд гарахаасаа өмнө бүгд намын удирдах бүтцэд харъяалагддаг байсан боловч сүүлийн жил олны нүдэнд мөн харагдаагүй ажээ.

Одоогоос нэг сарын өмнө Ши Жиньпин өөрийн баруун гар гэгддэг  Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, уг зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх штабын дарга Лю Жэньли нарыг “сахилга бат, намын дүрэм, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” хэргээр албан ёсоор мөрдөн шалгаж эхэлснээ хэмээн зарлаж албан тушаалаас нь зайлуулсан.

Жан Юшя бол Вьетнамын дайнд оролцож явсан, одоогийн армийн удирдлагаас дарийн утаа үнэртсэн цор ганц генерал байсан бөгөөд армийн зэвсгийн худалдааг олон жил захирч ирсэн.

Албан бус мэдээллээр ирэх долоо хоногт эхлэх их хурлын дэгт арми, цэрэгжсэн цагдаагийн хүчний асуудлыг тусгайлан хэлэлцэхээр багтаажээ.

Пүрэв гаригт болсон Байнгын хорооны хуралдаанаар дээрх 5 генералаас гадна авлигын хэрэгт холбогдсон Сунь Шаочэнийг мөн эрх мэдлээс чөлөөлсөн байна. Сунь Шаочэн нь ​Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Нийгмийн бүтээн байгуулалтын хорооны дэд даргаар 2025 оны 10-р сард томилогдоод байсан юм. Үүнээсээ өмнө тэрбээр Өвөр Монголын Өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20