НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
МЭДЭЭ

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

2026 оны 1-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэх, төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнтэй танилцах үеэрээ дотоодын үйлдвэрлэгчдийн  бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг мэдээллээ. Татварын багц хуулийн шинэчлэлд татвар төлөгчдөөс 1,6 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулахаар тусгасан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын босго 1,5 тэрбум төгрөг байгааг 2,5 тэрбум төгрөг болгох, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг Татварын багц хуулийн төсөлд тусгаад байгааг хэллээ. 

“Монгод үйлдвэрлэв” гэдэг зөвхөн шошго, гарал үүсэл биш, чанар, хариуцлага, бахархлын баталгаа байх учиртайг онцлоод, үндэсний үйлдвэрлэл хүчирхэг байж эдийн засаг тогтвортой байна. Эдийн засаг тогтвортой байж ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэж байж иргэдийн амьдрал бодитоор сайжирна. Иймээс эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь өнөөдрийн сонголт төдийгүй маргаашийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлоод зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, стандартад анхаарч, өрсөлдөх чадварыг сайжруулахыг баялаг бүтээгчдээс хүслээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад стандартын шаардлага хангахгүй байх  асуудал тулгардаг. Иймд төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдийг шинэ стандарт  нэвтрүүлэхэд нь дэмжиж, тусалж байхыг чиглэл болголоо. 

Манай улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн тендер шалгаруулалтад шалгарсан нийт дүн сүүлийн таван жилд 2,8 дахин нэмэгдэж, 12,6 их наяд төгрөгт хүрсэн байна. Тендер шалгаруулалтад шалгарсан дотоодын ААН 2019 онд 3580 байсан бол 2025 онд 5137 болжээ. 

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнгийн үеэр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалт танилцуулах, үйлдвэрлэл эрхлэгчид төрийн худалдан авалтад ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон стандартын тохирлын гэрчилгээ авах зэрэг асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Засгийн газрын тогтоолоор дотоодын үйлдвэрлэгчдээс чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай 154 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалт баталсан. Энэ жагсаалтын нэр төрлийг нэмж батлах шаардлагатайг үзэсгэлэнд оролцогчид Ерөнхий сайдад хэлж байлаа. 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд ₮10 тэрбумын “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ

“Есөн шижир инвест ББСБ” ХХК нь 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр (2026.08.24) 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ШИЖИР-1 ХБҮЦ” /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/-ны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 24, 2026

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20