2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд нарны панелаар цэнэглэдэг батарей хураагуурын станц ашиглалтад орж, сумынхаа эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдлээ. Цахилгааны хязгаарлалттай өдрүүдэд энэ бол алга ташмаар мэдээ.
Уг нь, ийм боломж зөвхөн Цагааннуураар хязгаарлагдах ёсгүй. Сум, суурин газар, аж ахуйн нэгж, айл өрх бүр нарны эрчим хүч ашиглах бололцоотой. Гагцхүү энэ боломжийг хууль дагуулж баталдаг журам, төрийн хүнд суртал боомилж байна.
УИХ-ын дарга Н.Учрал Чингэлтэй дүүрэгт ажиллах үеэрээ “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд айл өрх нарны эрчим хүч үйлдвэрлээд төвийн сүлжээнд нийлүүлж, орлого олох эрхийг нээх ёстойг онцолсон. Учир нь, ганц техник, санхүүгийн чадамжинд биш, төр өөрөө саад болчихоод байгаа юм.
Нар хангалттай ч эрх чөлөө алга
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 10-12%-иар өсөж буйг салбарын сайд нь ч хүлээн зөвшөөрсөн. Энэ өсөлтийг цаашид зөвхөн нүүрсний цахилгаан станцаар хангана гэдэг бодит бус.
Олон их наяд төгрөг ярьж, шинэ станц мөрөөдөж суухаар иргэн, аж ахуйн нэгж өөрийн хэрэглээгээ сэргээгдэх эх үүсвэрээр хангахад саад болж буй хууль, дүрэм журмаа нэн даруй эргэн харах цаг нь болж.
Манай улс 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангана гэж зорьсон ч өнөөдөр энэ үзүүлэлт 19 хувьд гацжээ.
Уг нь, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг 2.6 терраватт гэж тооцдог. Жилийн 260-300 өдөр нартай байдаг учраас нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд топ ангилалд багтдаг.
Нарны эрчим хүч бол дуусахгүй, агаар бохирдуулахгүй, урт хугацаандаа хямд, төвлөрсөн биш, цахилгаан тасрах эрсдэл багатай зэрэг олон давуу талтай.
Гэтэл бид нүүрс төвтэй бодлого, хангалтгүй логистик, ойлгомжгүй хууль эрх зүй, гажуудсан тарифын бодлогоосоо болоод энэ давуу талаа ашиглаж чадаагүй л байна.
Эрчим хүчний тухай хуульд 2015 онд оруулсан өөрчлөлтөөр “Иргэн, хуулийн этгээд зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр барих, ашиглахад тусгай зөвшөөрөл авахгүй” гэж заалт оруулсан байдаг.
1.5 МВт гэдэг нь 150 гаруй айлын хэрэглээтэй дүйцэх хэмжээ. Өөрөөр хэлбэл, хууль нь иргэдэд хангалттай эрх олгочихсон гэсэн үг.
Гэтэл бодит байдал дээр асуудал өөр.
Нарны “түгжээ”
Эрчим хүчний сайдын 2020 оны 8-р сард баталсан 159 дүгээр тушаалаар “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг баталжээ. Энэ журам нь үндсэндээ хуультайгаа зөрчилдөж, нээсэн эрхийг бүрэн хаасан байна.
Энэхүү журамд, инвертер, трансформатор, реле хамгаалалт, шугамын тусгай дизайн зэрэг том цахилгаан станцад зориулсан техникийн шаардлагыг айл өрх, жижиг аж ахуйн нэгжид тулгасан байдаг. Үүний улмаас айл өрх, албан байгууллагын нарны эрчим хүч үйлдвэрлэх системийн нийт өртөг гурав дахин өсдөг.
Мөн техникийн нөхцөлийг заавал түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс авна гэж журамласнаар удирдлагын захиалгаар нөхцөл олгодоггүй, сунжруулдаг хүнд суртал үүсчээ. Тухайлбал, Өмнөговьд 10 кВт-ын системийг холбох хүсэлтийг нэг жилийн дараа “техникийн нөхцөлгүй” гэх шалтгаанаар буцаасан баримт ч байна.
Орлого олох эрхийг журам боомилжээ
Журмаар иргэн 20 кВт, хуулийн этгээд тогтоосон чадлынхаа 50 хувиас илүүг сүлжээнд нийлүүлэхийг хязгаарласан нь хуультай илт зөрчилдөнө.
20 кВт бол бодитой орлого олох хэмжээний эрчим хүч биш. Өөрөөр хэлбэл, журам нь хэрэглэгчийг зориудаар ашиггүй байдалд оруулж, нарны системд хөрөнгө оруулах сонирхлыг нь мохоосон байна. Дундаж айлын хэрэгцээнд зориулж 5кВт-ын нарны үүсгүүр тавихад олон улсын жишгээр 12-18 сая төгрөг байгаа бол 100 кВт нь 250 сая, 1МВт чадалтай нь 2.5-3 тэрбум төгрөг болох аж. Үүн дээр батерей хураагуурын станц нэмбэл хоёр дахин өснө.
Үүн дээр нэмээд, хүсэлт 3-6 сар хүлээнэ, техникийн нөхцөл авсны дараа дахин 6 сараас 1 жил хүлээнэ, илүүдэл эрчим хүчийг ямар үнээр худалдах нь тодорхойгүй гэх зэрэг бэрхшээл бий. Тэгэхээр нэгэнт зардал гаргаж барьсан зүйл орлого олдог байх нь зах зээлийн зарчим.
Гэтэл, наад зах нь тариф тогтоох, төлбөрийн аргачлал нь бүрхэг хэвээр байгаа нөхцөлд хөрөнгөө нөхөх боломжгүй системд хэн хөрөнгө оруулах билээ. Хуулиараа айл өрх бүр 1.5 МВт хүртэл нарны “станц”-тай барих эрхтэй ч бодит байдал дээр 5 кВт-ын үүсгүүр тавихад ч хангалттай бодлого алга.
Нарыг чөлөөлөхгүй бол эрчим хүч хэзээ ч хүрэлцэхгүй
Бүхлээр нь харвал энэ журам иргэн, үйлдвэрлэгчдэд бус, томоохон байгууллагад чиглэж бичигдсэн нь илт.
Хэрэв төр эрчим хүчний хомсдолоос гарах сонирхолтой байгаа бол:
Хуультайгаа зөрчилдсөн журмаа цуцлах,
Айл өрхийн сүлжээнд нийлүүлэх эрхийг бодитоор нээх,
Илүүдэл эрчим хүчний тарифыг тодорхой болгох шийдвэрийг яаралтай гаргах ёстой.
Улаанбаатарыг утаа нүүрснээс салгая гэвэл төрийн хурган дарга нарын авлигаар аргамжсан "нарыг чөлөөлөх" цаг нь аль хэдийн болсон!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3