НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Онцлох эшлэл: Эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварт ₮92.7 тэрбумыг зарцуулна
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Онцлох эшлэл: Эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварт ₮92.7 тэрбумыг зарцуулна

4 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголчууд, монгол айл өрхүүд, Монгол Улс бүхлээрээ түлш шатахууны доголдол, тог цахилгааны тасалдал, үнийн өсөлтөд нэрвэгдэж, цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадвар муудаж байна. Монгол хүн, монгол айл өрх, Монгол Улсын засгийн газар, Монгол Улс бүхлээрээ өдөр тутамд тулгарч буй хүндрэл бэрхшээл бүхнээрээ амсаж мэдэрч тулгарч байна.

Бизнесийн өртөг зардал нэмэгдэж, ашиг багасаж байна. Нүүрсний экспорт, уул уурхайн салбарын өсөлт тогттвортой байгаа ч үүнийг инфляц идэж байна.

Худалдаа, үйлчилгээний идэвх суларч, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нь багасан, төсвийн орлого төлөвлөснөөс 1,4 их наядаар дутуу төвлөрч байна.

7-р сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17,3 их наяд төгрөг, нийт зарлага 19,5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2,2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас 2 дахин өсөөд байна.

Засгийн газар ОХУ, бусад улс орнуудтай идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, түлш шатахууны импорт, ачилт нэмэгдсээр байгаа ч дэлхийн тодорхойгүй байдлыг Монгол Улс Улаанбаатараас өөрчилж чадахгүй нь үнэн. Гэхдээ Монгол Улс, Монгол Улсын Засгийн газар ард иргэд, цалин тэтгэвэр, худалдан авах чадвар, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийн орлого, түлш шатахууны хангамж, тог цахилгааны найдвартай байдлаа хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх ёстой.

Өнөөдөр өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотгол бол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдал доголдоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх тооцоолол юм

Өнөөдөр өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотгол бол төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зориулах хэрэгцээ шаардлага юм.

Хэмнэж олно 1,4 их наяд төгрөг

Мөнгө хаана байна вэ? гэсэн асуулт байна. Төр өөрөө бүсээ чангална, төсвөө 1,4 их наядаар хэмнэнэ. Томилолт сургалт, сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүүц тээвэр шатахуунын зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалаад 1,4 их наяд төгрөг хэмнэнэ. Урсгал зардлаас 431,4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1,4 их наяд 38,9 тэрбум төгрөг хэмнэнэ. Хэмнэсэн зардлаасаа шинэ оныг хүлээж хойшлуулалгүйгээр 11-р сараас төрийн үйлчилгээний албаны цалинг жигд 50 хувиар нэмнэ, 475 мянган ахмад настандаа суурь буюу баталгаат тэтгэвэр олгоно. Ирэх өвөл гал алдахгүйн тулд цахилгаан станцуудын засвар, шинэчлэл, нөөцийн мах, түлш шатахууны нөөц, цэцэрлэгийн хүүхдийн эрт  илрүүлэг зэрэг хэн бүхэнд хэрэгцээ шаардлагатай, хэрэгтэй зүйлдээ зориулна. Иргэддээ, илүү олон хүнд, эрэлт хэрэгцээ хамгийн өндөр зүйлдээ хэмнэсэн зардал, чөлөөлсөн мөнгөө зарцуулна.

Ахмад настан бүрд суурь буюу баталгаат тэтгэвэр олгох 196,3 тэрбум

Өнөөдөр өргөн барьсан төсвийн тодотголоор  ахмад настан бүрд 11-р сараас эхлэн суурь буюу баталгаат тэтгэвэр олгоно. Хэдийгээр илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авах шударга олон давхаргат тогтолцооны нэг давхарга суурь тэтгэврийг 2027 оноос олгох байсан ч хоног хугацаа хүлээлгүй шийдэх хүсэл зорилготой байна. Тэтгэвэр авагч 435 мянган хүнд ажилласан жил, төлсөн шимтгэл, хэмжээнээс хамааран сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход шаардлагатай 196,3 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийднэ.

Төрийн үйлчилгээний албаны цалинг жигд 50% нэмнэ

ТАХчдын цалин уулын мод шиг өөр хоорондоо зөрүүтэй байгааг жигдлэн, зөрүүг арилган, илүү шударгаар нэмэхийн тулд 2026 оны улсын төсвийг тодотгох шаардлагатай байна. Жишээ нь, Боловсролын салбарын цалинг 50% нэмсэн. Эрүүл мэндийнхний цалинг 30% нэмсэн. Харин  соёл, шинжлэх ухаан, бусад төрийн үйлчилгээний  салбарынхны цалинг 15% нэмсэн. Энэ бол нь араас өврөөс төрсөн гэдэг шиг алагчлал  ялгаварлал болсон. Иймд 11-р сараас Төрийн үйлчилгээний салбарын цалинг бүхэлд нь 50 хувь нэмэхэд шаардагдах 166,3 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгалаа. Мөн боловсролын салбарын цалинг 50 хувиар нэмсэн санхүүжилтийн үлдэгдэл 674,5 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж, ондоо багтаан, 97 мянган багш, ажилтны цалинг бүрэн олгохын тулд тодотгол хийнэ.

Гэрт ойрхон сургуульд 50 тэрбум

Сургууль гэрээс хол, ойр хаанаас байгаагаас шалтгаалан, хүүхдийн сурлага, аав ээжийнх нь ажил, амьдралд асар их нөлөөлдөг. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургуульд 50 тэрбум төгрөг төсвийн тодотголд тусгалаа. Гэрээсээ хол хичээлдээ явдаг, хүүхдээ зөөдөг эцэг эхчүүдэд зориулж, ачаалал ихтэй байршлууд, хотхонуудад сургуулийн барилга түрээсэлж, анги танхим тохижуулах, төрөлжсөн ахлах сургуулиудыг техниз төхөөрөмжөөр хангахад зориулна. Хувийн сургуулиудын ашиглагддаггүй хүчин чадлыг ашиглах, хувьсах зардал оновчтой хуваарилах замаар ачааллыг хуваарилна хөнгөлнө.

Мах, хүнсний ногоо, улаанбуудайн нөөцөд 150 тэрбум

Махны үнийн огцом өсөлтийн эсрэг хэрэгсэл нөөцийн мах бүрдүүлэх тогтолцоог бүхлээр нь өөрчилнө. Алдсан хүн арван тамтай гэгчээр эхлээд татварын төлөгчдийн мөнгийг өгдөг, араас нь махаа эрж хайж явахгүй.  Цөөхөн нь хожиж, олонхи нь хохирдог тогтолцоог таслана зогсооно. Нөөцийн махны агуулахын үлдэгдэл, төлбөр, борлуулалтыг цахимжуулна. Нэг хүн 200 саяын нөөцийн мах авч иддэг юм шиг, хяналт шалгалт очихоор Хүчитшонхороос авч ирээд үзүүлэн болгож харуулдаг, төр засаг, улсаараа нөөцийн мах эрэн сурвалжлах ёсгүй. Үүн дээр улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөцөө нэмэхэд 150 тэрбум төгрөг төсвийн тодотголд тусгалаа.

Үнэ ч нэмэхгүй, гал ч алдахгүйн тулд татаасанд 107,3 тэрбум, засвар шинэчлэлд 92,7 тэрбум төгрөг

Ирэх өвөл улсаараа, хотоороо хөлдөх үү? гэдэг асуултын хариулт болгож төсвийн тодотголыг боловсрууллаа. Гэрэл, дулааны үнийг ард иргэд, айл өрхүүдийн нуруун дээр үүрүүлэхгүйн тулд төр хэмнэсэн зардлаасаа 107,3 тэрбум төгрөгийг татаас болгож олгоно. Цахилгаан станцуудын засвар, шинэчлэлд  92,7 тэрбум төгрөг олгохын тулд төсвөө тодотгоно.

Түлш шатахууны үнийн өсөлтийг сааруулж, нөөцөө нэмнэ

Түлш шатахууны хомсдол тасалдлыг сөрж Засгийн газар 327 дугаар тогтоолоор бензин, керосин, газрын тос үйлдвэрлэлийн зарим дайвар бүтээгдэхүүнийг ирэх оны 2-р сарын 5-ны хүртэл гаалийн албан татварыг нь тэглэсэн. ОХУ болон БНХАУ, БНСУ-тай идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, тусгай хэлцэл хийж ажиллаж, түлш шатахууны нөөц савтай болох дуусдаггүй олон жилийн яриаг дуусгаж байгааг Та бүхэн мэднэ. Олон эх үүсвэртэй болох, 2 жилийн туршд 20 хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт ахин сэргээж, Ерөнхий сайдын шууд хяналтанд авч, өнөөдөр 60 хувийн гүйцэтгэлтэй, үндсэн тоног төхөөрөмжүүдээ угсарч босгож байна.

Түлш шатахууны хомсдолд Орос, Украин, Ормузын хоолойн хурцадмал байдал нөлөөлж байгаа ч өөрөөсөө хамаарах бүхнийг Монгол Улс хийх ёстой, зөвхөн ойрын өдрүүдийн оочер импорт биш өөрөө үйлдвэрлэх, нөөцлөх, олон эх үүсвэртэй болох хэтийн хараатай, багц асуудал гэдгийг олон түмэн ойлгож байгааг онцлон тэмдэглэе.

Төсвийн сахилга бат, үр ашиг

2026 онд хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагаа явуулаагүй 252,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоосон. Гэрээ байгуулаагүй 32 төслийн 118,6 тэрбум, багцад нь хуваарилсан ч гэрээгүй 103,3 тэрбум,  худалдан авах ажиллагааны хэмнэлт 29,4 тэрбум төгрөг хэмнэсэн.

Шүүхийн маргаантай 4 төслийн 21,2 тэрбумын санхүүжилтийг зогсооно. Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний үүргийн 23 тэрбум төгрөг нэмж тусгана. Энэ бүгдээс хөрөнгө оруулалтын зардал 249,5 тэрбумаар буурна.

ТӨК-иудыг цэгцлэх дуусдаггүй яриаг дуусгана 

Төрийн өмч бол ард түмний өмч. Төрийн өмчийн өгөөж төрд биш ард түмэнд хүрч байх ёстой. Зардал нь захирлынх нь орлого, алдагдал нь удирдлагынх нь ашиг байгаа тухай олон жилийн яриаг дуусгана. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төсөвт өгөх ноогдол ашгийг 1,6 их наядад хүргэнэ. Төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын сан байгуулж, үр өгөөжийг нь өсгөж нэмэх, үржүүлж арвижуулахаар хувьцааных нь 20 хувийг төвлөрүүлнэ. Олон улсад мэргэшсэн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулж, хувьцааг нь олон улсад гаргана. Монголын төрийн өмчит нэг компанийн хувьцааг Америк, Япон, Англи хүн гар утаснаасаа худалдаж авдаг, үнийг нь өсгөж зардаг болно гэсэн үг. ТӨК-иуд цөөн улс төрчид, захирал удирдлагынх нь өмч юм шиг биш дэлхийн хаана ч хувьцааг нь авч арилжиж болдог, өгөөж нь өсдөг болно.

Дарамтыг бууруулахад дэм болох 200 сая долларын зээл

Дэлхийн хурцадмал нөхцөл байдлыг Монголчууд өөрчлөхгүй ч дэлхийтэй харилцаж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад хүч нэмэх хэрэгтэй. Төсөв, төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулахын тулд байгалийн гамшиг, эдийн засгийн хямралын үед хурдан ашиглах эх үүсвэрийг баталгаажуулахаар АХБ-аас 200 сая долларын төсвийн дэмжлэгийн зээл, 250 сая долларын нөхцөлт  зээлийн шугам нээж, гэрээ хэлцэл байгуулахаар бэлтгэлээ. Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөхөөр Засгийнг газрын дотоод үнэн цаасны арилжаалах хэмжээг нэг их наядаар нэмэгдүүлнэ. Гадаад зээлийн ашиглалтыг бууруулахгүй, гадаад тусламжийн төслүүдийг явц, хэрэгцээг үндэслэн 50 тэрбумаар бууруулж тусгалаа.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20