2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаас 2026 оны нэгдүгээр сарын 16-нд иргэдийн хэрэглээний зээлийг хумих шийдвэр гаргасан.
Нэгт, иргэдийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45% болгож бууруулсан.
Хоёрт, арилжааны банкны заавал байх нөөцийг 1 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Товчхондоо, иргэд өмнөх шигээ замбараагүй зээл авах боломжгүй болсон юм.
Иргэдийн хувьд энэ мэдээ таатай сонсогдсонгүй. Харин эдийн засагчид өөр өнцгөөс харж, удаан хүлээсэн, зайлшгүй алхам гэж хүлээж авав. Монголбанкны шинэ даргын “өөр менежмент” гэж дүгнэх нэгэн ч байна. Учир нь, сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт зээл дээр тулгуурлах болсон билээ. Санхүүгийн байгууллагуудын иргэдэд олгосон нийт зээлийн хэмжээ 2025 оны 3 дугаар улирлын байдлаар 25.3 их наяд төгрөгт хүрээд байна. Үүний 50%-ийг хэрэглээний зээл эзэлжээ. Зөвхөн ББСБ-д иргэд 6 их наяд төгрөгийн өртэй болжээ.
Харамсалтай нь, зээл ингэж өссөн ч иргэдийн орлого нэмэгдээгүй. Хэрэглээгээ зээлээр тэлсээр орлогынхоо 50-70%-ийг зээл, зээлийн хүү төлөхөд зориулдаг болсон. Яг үнэндээ дараагийн зээлээр өмнөхөө нөхдөг гинжин хэлхээнд олон өрхийн амьдрал ороод байгааг бүгд хүлээн зөвшөөрдөг болсон.
1.
Иргэдийн өр орлогын харьцааг 45% болгосноор орлогоосоо давсан зээлэнд хүлэгдэх эрсдэлийг хамгийн түрүүнд бууруулах юм. Түр хугацаанд хатуухан санагдаж болох ч цалингаараа зөвхөн зээл төлдөг байдлаа зогсоож чадна.
Цалин, тэтгэвэр тэтгэмж, ББСБ-ын давхар зээлтэй иргэдийн дарамт харьцангуй буурна. Өмнөх шиг айл бүр машин аваад, зурагт лизингдэх боломж хумигдана. Магадгүй машин, цахилгаан бараа, импортын хэрэглээний барааны борлуулалтын хэмжээ өнөө маргаашдаа буурах ч өрөнд баригдсан өрх цаашдаа цөөрнө, иргэний санхүүгийн сахилга бат сайжирна. Өөрөөр хэлбэл, өрх гэрийн санхүү хэрэглээгээ орлогоороо зохицуулах бүтэц рүү аажмаар шилжих юм.
Тэтгэврийн зээлтэй ахмад дээр жишээ авья.
Сарын 900 мянган төгрөгийн тэтгэвэртэй ч өмнө нь зээлийн төлбөрт 500 мянган төгрөг төлөхөөр зээл авдаг байв. Мөн ББСБ-аас цахилгаан бараа авчихдаг. Тэгвэл 2026 онд зээлийн дээд хязгаар нь 405 мянга болсон гэсэн үг. Нэмж зээл авах боломжгүй. Та өр өвлүүлэх эрсдэлгүй, тэтгэврийн зээлийн байнгын дарамтгүй болно.
Зээлээр хөөрөгдсөн өсөлт хямралаар төгсдөг гэдийг бид мэдэрсэн ард түмэн .
2.
Арилжааны банкуудын заавал байлгах төгрөг, валютын нөөцийг нэг нэгжээр нэмснээр инфляц, ханшийн дарамтыг багасгах, зах зээлд гаргах мөнгөний хэмжээг хумих, валютын эрсдэлээс банкны системийг хамгаалах гэж тайлбарлаж буй.
Энэ шийдвэрийн дараа бизнесийн зээлийн хүү өсөх эрсдэлтэй ч бодит байдал дээр Монгол тулсан зээлийн хүүтэй гэхэд хилсдэхгүй. Гадаад валютын зээлийн нөөцөө нэмэгдүүлэх нь долларын зээлийг хязгаарлана. Нэг талаар бизнес эрхлэгчдэд таатай мэдээ ч байж болох.
Хэрэглээний зээлийг ийнхүү хумьснаар зах зээлд гарах мөнгөний нийлүүлэлт, импортын эрэлт саарна. Дагаад инфляц “гацна”. Төгрөгийн ханшаа алдчихгүй барих боломж ч гэж болно.
Эдийн засагчдын тайлбарласнаар энэ бол экспорт, бодит үйлдвэрлэлийн өсөлт, орлогоос шалтгаалсан хэрэглээнд шилжих эхлэл болох нь. Үндсэндээ Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь “зээлд тулгуурласан хиймэл өсөлт”-өөс татгалзаж байна гэдгийг тодорхой хэлж байгаа юм.
Эдийн засгийн өсөлтийг боох эрсдэлтэй гэх нэгэн байгаа ч нөгөө талдаа инфляцын өсөлт, ханшийн уналт, өрхийн хэт өржсөн эрсдэлээ бууруулах зайлшгүй алхам гэж үзэхээс өөр аргагүй аж. Монголбанк богино хугацааны таатай байдлаас илүү, банкны системийн тогтвортой байдлыг сонгосноор эдийн засгаа өвчин тусгахгүй, эрүүл байх боломжийг бүрдүүлж чадах аж.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3