
Трамп, Путин хоёрын тохиролцсон энхийн гэрээ: Украин хэзээ ч НАТО-д элсэхгүй
Украинд энхийг тогтоох 28 зүйл бүхий Энхийн гэрээ ил боллоо. Нууцалж байсан энэхүү тохироог Трамп, Путин хоёр Аляскад хийсэн. Энэхүү тохироо нь ОХУ, Украин хоёр маргаантай газар нутгаа хэрхэн хуваан авах, гал зогсоосны дараах Украины аюулгүй байдлыг хэн, хэрхэн хангах, Украины эдийн засгийг хэрхэн сэргээх, ОХУ-д тогтоосон хоригийг хэрхэн сулруулах зэрэг асуудлуудыг багтаажээ.



