2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Эрчим хүчний хувьд бие даасан, хараат бус байхыг монголчууд мөрөөдсөөр олон жил болж байна.
Цас орж хүйтрэхэд энэ мөрөөдлөө ярьсаар байдаг, станц доголдож тог тасрахад ч мөн ярьсаар байдаг. Харин энэ өвлийн доголдол цаашаа яриад суугаад байх боломжгүй болсон, ямар нэг үйл хөдлөл, шийдэмгий алхам хэрэгтэйг яс маханд тултал ойлгууллаа. Тулгандаа галгүй айлыг ямар айл гэхэв.
Засгийн газрын зүгээс ч эрчим хүчний салбар руу чиглэсэн арга хэмжээг богино хугацаанд авч байна. Олон жил ярьсан ДЦС-5-ыг газар шорооны ажлыг энэ хавар эхлүүлэхээр боллоо. ДЦС5-ыг Монголын төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гэж байгаа нь эрчим хүчний тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд том алхам болно. Үүний зэрэгцээ бага оврын цөмийн цахилгаан станц барихад шаардагдах тооцоо, судалгааг хийхийг Ерөнхий сайд Г.Занданшатар ЭХЯ-нд үүрэгдлээ.
Ерөнхий сайдын өгсөн үүргийг болон монголчуудад цөмийн эрчим хүчний ач холбогдлыг ойлгуулах чиглэлд ажиллана хэмээн “Цэгцрэх хөдөлгөөн” подкастаараа Г.Занданшатар ярьсаныг Оросын хэвлэлүүд олзуурхан мэдээлжээ. Энэ ч аргагүй. Монголын эрчим хүчний салбар бол Оросын эрх ашгийн салбар. Оросын төрийн өмчит “Росатом” Монголд бага оврын цөмийн реактор барих саналыг тавиад хэдэн жил болж байгаа. 2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлах үеэр 5 баримт бичигт хоёр тал гарын үсэг зурсаны 3 нь эрчим хүчний салбарт хамаарч байсан. Мөн Путин Ерөнхийлөгч албан мэдэгдэлдээ "цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллахад ОХУ бэлэн байна" хэмээсэн.
Энэхүү айлчлалын дараа 2025 онд “Росатом” компани Монголд бага оврын цөмийн реактор барих болсноо зарлаж байсан. Тэдний мэдэгдсэнээр реакторыг шинээр байгуулагдах Хархорин хотын хавьд гэсэн тодорхой байршлыг зарласан. “Росатом”-ын албан мэдээнд дурдагдсанаар энэхүү реактор нь РИТМ-200Н загварын, тус бүр нь 50 МВт хүчин чадалтай 4-6 блок, нийт хүчин чадал нь 220-330 МВт реактор байх бөгөөд Арктикийн цөмийн хөлөг онгоцонд хэрэглэж, баталгаат ажиллагаа нь туршигдсан гэж байсан.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиковын хэвлэлд өгсөн мэдээллээр 2024 оноос “Росамтом”-ын төлөөлөгч Улаанбаатар хотод ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд улс орнууд бага оврын буюу 300 хүртэлх МВт цөмийн реактораар эрчим хүчээ хангах чиг хандлагатай байна. Цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүчинд тооцох болсон.
ОХУ, БНХАУ, АНУ, Өмнөд Солонгос, Их Британи, Франц, Бельги гээд дэлхийн улс орнууд бага оврын цөмийн реакторыг эдүгээ үйлдвэрлэж байна.
Бага оврын цөмийн реактор нь дараах давуу талуудтай:
-Эрчим хүчний бусад эх үүсвэрийг суурилуулахад өндөр зардал шаарддаг алслагдсан газар нутагт ашиглах боломжтой. Цахилгаан дамжуулах шугам татах нь эдийн засгийн хувьд үр ашиг муутай нөхцөлд бага оврын реактор оновчтой сонголт болж буй. Хэрэглээг тохируулах боломжтойгоос гадна цахилгаан болон дулаан аль алийг нь үйлдвэрлэх боломжтой.
-Анхны хөрөнгө оруулалт бага шаардагдана. Одоо үйлдвэрлэж буй бага оврын рщакторуудын үнэ хүчин чадлаасаа хамаарч $50 саяас $3 тэрбумын хооронд байна. Хүчин чадлын хувьд 60-300 МВт.
-Барих, суурилуулахад харьцангуй богино хугацаа шаардана. Овор хэмжээ бага учраас тээвэрлэх, суурилуулахад хөрөнгө бага шаардана.
-Эрсдэл бага. Бага оврын реакторуудыг ашиглах заавар нь хялбар, аюулгүй ажиллагааны пассив хэлбэрийг ашигладаг учраас том хэмжээний осол аваар гарах магадлалыг бууруулдаг.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3