НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Цөмийн эрчим хүчний салбарт манай хоёр хөрш толгой цохиж байна
АНАЛИЗ

Цөмийн эрчим хүчний салбарт манай хоёр хөрш толгой цохиж байна

2026 оны 1-р сарын 20
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Өнгөрсөн 2025 онд шинээр баригдаж эхэлсэн цөмийн станцын 90% нь манай хоёр хөрш ОХУ болон Хятадад ногдож байна.

Олон улсын цөмийн энергийн агентлагийн мэдээгээр 2025 дэлхий даяар нийт 9 цөмийн станц баригдаж эхэлсэний 7 нь Хятадад, нэг нь Орост, үлдсэн 1 нь Өмнөд Солонгост байна.

Аль аль нь төрийн төвлөрсөн удирдлагатай Орос, Хятад хоёр цөмийн эрчим хүчний хүчин чадлаа хөгжиж буй орнууд руу экспортлох замаар эрчим хүчний нөлөөгөө тэлсээр байна.

Сүүлийн 10 жилийн үзүүлэлтээр цөмийн энергийн салбарт Орос, Хятад давамгай байдалтай байгааг тоон үзүүлэлт нотолно. 2016 оноос хойш баригдаж ашиглалтад орсон, мөн баригдаж байгаа 63 цөмийн станцын 90% нь энэ хоёр улсад ногдож байна. Орос, Хятад хоёроос гадна 2 л улсад цөмийн станцын төсөл хэрэгжсэн нь Их Британи, Өмнөд Солонгос юм.

Хятадын Хүрээлэн буй орчин, экологийн яамны мэдээгээр одоогоор тус улсад цөмийн 27 реактор үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд Хятадын цөмийн энергийн хүчин чадал 110 гигаваттад хүрч, АНУ-ыг гүйцэх юм. Өнгөрсөн 4-р сард таван цэгт цөмийн 10 реактор барих төлөвлөгөөг Хятад баталсан. Ингэснээр 2040 он гэхэд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзлэх хэмжээ 10%-д хүрэх бөгөөд энэ нь 2024 онтой харьцуулахад 2 дахин өснө гэсэн үг юм.

Өнөөдрийн байдлаар Хятад даяар цөмийн 60 станц (энэ тоонд үйл ажиллагаагаа түр зогсоон засвар хийгдэж буй станцын тоо мөн багтсан) ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн нийлүүлсэн хүчин чадал нь 64 гигаватт хүрч байгаа нь дэлхийд хоёрт жагсдаг Францын хүчин чадалтай дүйж байна.

Хятадын өнгөрсөн онд ашиглалтад оруулсан реакторын дийлэнх нь Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн “Хуалун-1” реактор юм. “Хуалун-1” реакторыг үйлдвэрлэж эхэлснээс хойш Хятад дотроо 6-г суурилуулсан бол Пакистан руу 2-ыг экспортолжээ. Хятадын Үндэсний цөмийн энергийн корпорацийн мэдээгээр өнгөрсөн 10-р сард Хайнань мужид үйлдвэрлэж байгаа бага оврын “Линлун-1” реактор хөргөлтийн системийн туршилтаа амжилттай давсан бөгөөд 125 мегаваттын хүчин чадалтай энэхүү реакторыг энэ оноос ашиглалтад оруулахаар зэхэж байгаа ажээ.

ОХУ ч цөмийн реакторын үйлдвэрлэлээ сүүлийн жилүүдэд эрчимжүүлсэн. 2016 оноос хойш Турк, Бангладеш, Египет зэрэг улсад нийт 19 реактор суурилуулаад байна. Суурилуулалт, ашиглалт, техникийн үйлчилгээ, түлш нийлүүлэлт, реакторыг унтраах гээд бараг 100 жилийн гэрээг “Росатом” тэдгээр улстай байгуулж байгаа юм. Эрчтэй явж байсан Оросын цөмийн реакторын экспорт Украины дайны хоригоос шалтгаалан зогсонги байдалд ороод байна. Тухайлбал, 2023 онд ашиглалтад өгөхөөр тооцож байсан Турк дэх станцын төсөл одоо болтол дуусаагүй байгаа юм.

Дунд оврын реактораас гадна бага оврын реакторын үйлдвэрлэлдээ Орос ихээхэн найдлага тавьж байна. Өнгөрсөн 11-р сард болсон олон улсын хурал дээр Орос улс бага оврын цөмийн реакторыг олноор үйлдвэрлэнэ хэмээн Путин мэдэгдсэн.

Гэтэл АНУ-д 2013 оноос хойш шинээр нэг ч цөмийн станц ашиглалтад ороогүй. Трамп хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнийхээ дараахан буюу өнгөрсөн оны 5-р сард цөмийн эрчим хүчний чадлаа нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурсан. Уг зарлигт дурдсанаар 2030 он гэхэд том оврын 10 реакторыг үйлдвэрлэх юм.

 

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Вэнс: Нетаньяхуг дэмжихгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна