НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Гадаадын банкны эсрэг айлгах төлөвлөгөөний ард хэн байгаа вэ?!
АНАЛИЗ

Гадаадын банкны эсрэг айлгах төлөвлөгөөний ард хэн байгаа вэ?!

2026 оны 2-р сарын 12
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх сургаар “галзуучууд” нь сэрж босдог нь жам ёсных болсон. Тэд “даалгаврын” дагуу гадаадын банк оруулж ирэх асуудлыг эсэргүүцээд эхэлжээ. Манай “эх орончид” юуг ихээр эсэргүүцнэ, миний эх орон тэдний эсрэг явахад л бараг зөвдөнө.

Х.БАТТУЛГА БА БАНКИРУУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ!

Аливаа салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт 1 хувиар нэмэгдэхэд бодит ДНБ-ий өсөлт дунджаар 1.5 хувиар өсдөг. Энэ үүднээс харвал Монгол Улсад гадаадын банк орж ирэх нь богино хугацаанд бодит эдийн засгийн идэвхжлийг дэмжиж, өсөлт бий болгоно.

Үүнийг манай банк, санхүүгийнхэн сайн мэднэ. Гэвч 30 жил гадаадын банкийг Монголын зах зээлд хөл тавиулахгүй гэж хамгийн их тээг болсон бүлэглэл бол үндсэндээ тэд юм. 

Харин энэ удаад Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилсон нь арилжааны банкуудын арга залиас ангижирах гэсэн тактик юм.

Дотоодын банкуудын лобби бүлгүүд “Гадаадын банк орж ирвэл үндэсний аюулгүй байдал алдагдаж, үндэсний банкууд дампуурна” гэх агуулгаар улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон акцууд өрнүүлсээр ирсэн.

Үр дүнд нь иргэд, аж ахуйн нэгжүүд дэлхийд хамгийн өндөр хүүтэй зээлийн дарамтад 30 жил өртсөн. Тэр хэрээр Монголын банк, санхүүгийн салбарынхны цэвэр ашиг хэд дахин өссөн. Уул шугамдаа, гадаадын банк орж ирснээр банк санхүүгийн салбарт жинхэнэ өрсөлдөөн үүснэ. Харамсалтай нь, манай банкныхан өрсөлдөөнөөс айдаг, өндөр хүүгээр мөнгө хүүлдэг.

Монополиудын эрх ашгийг хамгаалагчид гудамжинд ч, парламентад ч, төв банкинд ч бий. Монголбанкны ерөнхийлөгчөөр хэнийг тавихыг арилжааны банкны эзэд шийддэг байсан нь саяхан.

Тэд гадаадын банкны сургаар “үндэсний аюулгүй байдал”, “тусгаар тогтнол” гэх үгээр нийгэмийг айлгана. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга “эдийн засгийн тусгаар тогтнол” нэрээр гадаадын банкны салбар нээх нь дотоодын банкуудыг залгиж, улс төр ч гаднын нөлөөнд орох эрсдэлтэй гэх байр суурийг байнга илэрхийлдэг. УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар ч гадаадын хөрөнгө оруулагчдыг үзэж чаддаггүй гэмтэй.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АЙЛГАХ АРГА!

“Гадаадын банк”-ны сургаар шантаажны бүлэглэл хэл амаа хэдийнэ билүүдэх болсон. Хятад цэрэг танкны тактик ёсоор “гадаадын банк орж ирвэл Монголын эдийн засаг гадныхны гарт орно” гэх үлгэр домгоо яриад эхэлсэн байна.

Сүүлдээ захын тролл, гудамжны лайвчид гадаадын хөрөнгө оруулагч бол “дайсан” мэтээр  суртал ухуулга өрнүүлэх болсон. Тэдний ард мөнгөтэй, нөлөөлтэй улс төр-эдийн засгийн том бүлэглэл бий нь тодорхой.

Үр дагаварт нь гадныхан дүрвэж, монголчууд хөмөрсөн тогоондоо үлддэг. Жишээ нь, Их Британийн үндэстэн дамнасан “Standard Chartered”  банк Монголд салбараа нээх сонирхлоо илэрхийлж байсан ч дотоодын банкуудын лобби хууль, улс төрийн тогтворгүй байдал, “эх орончдын” шантаажаас болж, гарч явсан факт юм.

Гадаадын банк гэхээр нь ХААН-ыг жишээ болгож ярьдаг хүмүүс бий. Үнэндээ ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан билээ.

Гадаадын банк орж ирээгүй цагт Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын хувьд “ эрсдэлтэй бүс” гэх улаан бүс хэвээрээ үлдэнэ.

Өндөр хөгжилтэй, үндэсний банкууд нь томоохон хөрөнгө оруулагч болсон Японд гэхэд гадаадын 50 гаруй банк албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг. “JP Morgan Chase”, “Deutsche bank”,  “HSBC”,  “BNP Paribas “зэрэг банкны 50 гаруй салбар том компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг. Өмнөд Солонгост мөн адил “ANZ Bank”, “Bank of America NA”, “Bank of China”, “BNP Paribas”, “BNY Mellon”, “ICBC Ltd”, “ING Bank N.V.”, “JPMorgan Chase & Co”, “State Bank of India” зэрэг олон банк салбараа нээсэн.

Банкны салбарын энэхүү өрсөлдөөний үр дүнд тус улсад орон сууцны зээлийн хүү 1.5, бизнесийн зээлийнх 0.9-2 хувь, хэрэглээний зээл автомашин 1.5-4, боловсролынх 2-3, картын зээл 1.5-14 хүртэл хувьтай байдаг. Мэдээж инфляц 2 хувьд, бодлогын хүү 1 хувь байдаг нь үүнд нөлөөлдөг ч банкуудын өрсөлдөөн жижиг, дунд компаниудын бизнест эерэгээр нөлөөлдөг. Жижиг, дунд үйлдвэрлэгчид бага хүүтэй зээл авснаар үйлдвэрлэлийн өртөг, зардал, үнэд нөлөөлнө. Үйлдвэрлэлийн өртөг, зардал, үнэ буурснаар хэрэглэгчдийн худалдан авалт сайжирна. Бүтээгдэхүний үнэ хямдарснаар инфляци багасна. Эдийн засгийн гинжин холбоо гэж энийг л хэлдэг.  

Гадны банк орж ирлээ гээд Япон, БНСУ-ын эдийн засаг гадныхны хяналтад орчихоогүй. Харин ч эдийн засгаараа дэлхийд хамгийн өндөр хөгжилтэй орнуудад багтсан.

Иймээс элдвийн үлгэр зохиож, галзуучуудыг сумлаж суугаа гадаадын гар хөл болсон улстөрчид, тэднийг санхүүжүүлэгч арилжааны банкуудын арга заль хуурталгүй гадныханд хаалгаа нээж, эдийн засгаа тэлэх нь эх оронч шийдвэр болно.

Н.ГЭРЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20