НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хуулиас “том” намуудыг хуулийн дагуу татан буулгах ёстой!
АНАЛИЗ

Хуулиас “том” намуудыг хуулийн дагуу татан буулгах ёстой!

2026 оны 2-р сарын 3
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Монгол Улс улс төрийн намын тогтолцоогоо шинэчлэх гэж оролдож л байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-аар 2023 оны 7-р сард баталсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь намын дотоод ардчилал, ил тод байдал, хариуцлагыг бодитоор шаардах зорилготой байв. Хууль хэрэгжсэнээс хойш хоёр жил өнгөрлөө. Харамсалтай нь, намын дарга нар яг үнэндээ хуулиас дээгүүр оршсоор байна.

ХУУЛИА ДАГАХГҮЙ ЮМ БОЛ ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГГҮЙ

Шинэчилсэн хуулийг 2024 оны 1-р сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн учраас хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар улс төрийн намууд 2024 оны 12-р сарын 31-ний дотор дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа нийцүүлэн шинэчилж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэгтэй байв. Ер нь, энэ бол хангалттай хугацаа. Гэтэл намууд “сонгууль, завгүй” гэх шалтаг тоочин, өөрсдийн хариуцлагагүй байдлыг Үндсэн хуульд заасан “эвлэлдэн нэгдэх”-ээр халхавчлан УИХ-д хуулийн хугацааг сунгахыг тулгасан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Юм л бол баталсан хуульдаа эргэж гар хүрдгээ болимоор байна. Намууд хариуцлагагүй байна”, УИХ-ын гишүүн Д.Алдаржавхлан “Хэрэв энэ хугацааг хойшлуулбал төсвөөс намуудад өгдөг санхүүжилтийг хойшлуулаад дүрэм журмаа шинэчилсний дараа болох хэрэгтэй” гэх зэрэг санал хэлсэн байдаг.

Гэсэн ч УИХ-ын чуулганаар 2024 оны 12-р сарын 13-нд өөрчлөлтийг баталж, хуулийн хугацааг 2025 оны 12-р сарын 31-нийг хүртэл нэг жилээр сунгасан. Уг нь, чуулганы танхимд “дахин сунгахгүй”, “хэрэгжилтийг заавал хангана” гэсэн үгс олонтаа сонсогдсон. Бодит байдал дээр намын дарга нарт өгсөн энэхүү нэг жил ч үр дүн өгсөнгүй.

Улсын Дээд шүүхийн 2026 оны 1-р сарын 23-ны нийт шүүгчийн хуралдаанаар УИХ-д суудалтай ХҮН нам, Иргэний зориг Ногоон нам, Ногоон нам, Эх орончдын нэгдсэн нам зэрэг 10 гаруй намын дүрмийг “хуульд нийцээгүй, шийдвэр гаргах процесс зөрчилтэй” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь үүний тод жишээ.
Төр барилцах эрх эдэлж байгаа ХҮН намын төлөөлөл хуулийн хугацааг сунгах тухай хэлэлцүүлгийн үеэр буюу хоёр жилийн өмнө УИХ-д “Бидэнд бол хүндрэлгүй, нэг долоо хоногт шийднэ” гэж хэлсэн ч бодит байдал дээр хуулийн босгонд бүдрэв.

Харин Иргэний зориг ногоон намын дотоод жигүүрүүд нь энэ бол удирдлагын хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагааны шууд үр дагавар гэж дүгнэж, намын даргаа огцорсонд тооцон, Онц их хурлаа зарлахад уриалав.

Тэгэхээр, Улс төрийн намын тухай хуульд заасан “Дээд шүүхэд бүртгэлтэй, хуульд нийцсэн дүрэмтэй, дотоод ардчилалтай, ил тод шийдвэр гаргах механизмтай байх” шаардлагыг хангаагүй намыг улс төрийн нам гэж үзэх үндэслэлгүй юм.

ҮҮРГЭЭ МЭДДЭГГҮЙ НАМУУД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ

Дээд шүүхийн татгалзлын үндэслэлд “шийдвэр гаргах процесс хууль бус” гэх өгүүлбэр байгаа юм. Энэ бол даргын нам гэх нам дотор эрх мэдэл хэт төвлөрсөн, дотоод ардчилал бодитоор оршдоггүйн баталгаа.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE/ODIHR)-аас Монголын Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дүн шинжилгээ хийгээд улс төрийн намын бүртгэл, дотоод ардчилал, хариуцлагын талаар удаа дараа анхааруулсан байдаг. Тэдний дүгнэлтэд “Хууль тодорхой бус бол шүүх намын дотоод амьдралыг тайлбарлаж эхэлдэг. Энэ нь улс төрийн маргааныг шүүх рүү зөөх эрсдэлтэй” гэж онцолсон аж.

Өнөөдөр Монголд яг энэ нөхцөл бодитоор буй болов. Хуульд гар хүрээгүй ч Дээд шүүх өөрийн эрхийн хүрээнд 60 хоногийн хугацаа олгож. Үүнийг намуудад сүүлчийн боломж өгч байна гэж харж болох юм. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжих сүүлчийн гарц.

Дээд шүүхийн мэдэгдэлд “2026 оны 1-р сарын 23-наас тоологдох 60 хоногийн дотор зөрчлөө арилгаагүй намыг Дээд шүүхэд бүртгэлгүйд тооцож, улмаар төрийн эрх мэдэлд оролцох эрх нь хязгаарлагдах хууль зүйн үр дагавартай” гэж тайлбарласан байна.

Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд хоёр жил болсон ч ил тод байдлын “амин судас” гэж нэрлэсэн хуулийн 9 дүгээр зүйл огт хөрсөн дээр буугаагүй байна. Хуулиар намууд цахим хуудсандаа заавал байршуулах ёстой 16 баримт бичгийг зааж өгсөн. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны сайтын мэдээллээр 37 намын ердөө 12 нь сайттай, тэднээс 7 нь л нээгддэг. Ийм байхад ил тод байдал, хариуцлагын тухай ярих нь өөрөө хошин үзэгдэл.

Тэгэхээр асуулт энгийн. Хэрэгжүүлэхгүй бол хууль батлахын хэрэг байна уу?
Хуулиа мөрддөггүй намууд ардчиллыг хэнээс, юуны төлөө шаардах вэ?

Хэрэв энэ удаа ч гэсэн хуулийг бодитоор хэрэгжүүлэхгүй бол асуудал хуульд биш, улс төрийн намуудын ухамсар, хариуцлагад байна. Харин хариуцлагагүй байдлыг өөгшүүлж, баталсан хуулиа байн байн баллуурдах нь ардчиллыг хамгаалж байгаа хэрэг огт биш юм.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20