2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


УИХ-ын дарга Н.Учрал “Монголд гадаадын банк оруулж, банкны салбарт өрсөлдөөн бий болгож, зээлийн хүүг бууруулах ёстой” гэж мэдэгдсэнээс хойш ямар банк, хэзээ орж ирэх вэ гэх хүлээлт үүсээд байна.
Эдийн засагчдын хувьд, гадаадын банк орж ирснээр эх үүсвэр нэмэхийн тулд хадгаламж татах гэж цаг хугацаа алдахгүй, $10-20 тэрбумыг бэлнээр оруулж ирнэ. Жижиг зээлдэгч биш том компаниудад төвлөрч, зээлийн хүүг нь 1-2%-иар бууруулах замаар шилжүүлэн авч, урт хугацааны ашигтай томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байр суурь илэрхийлж байгаа.
Манай арилжааны банкуудын хувьд эх үүсвэр нь өндөр хүүтэй, богино хугацаатай хадгаламж болон бонд байдаг нь зээлийн хүү буурахгүй суурь шалтгаан болдгийг хэн хүнгүй мэднэ. Мөн инфляц, валютын ханш, бодлогын хүү нөлөөлдөг.
Тэгэхээр гадаадын банк орж ирснээр зээлийн хүү, үйлчилгээний өрсөлдөөнөөс гадна томоохон төслүүдийн санхүүжилт сайжрах нь том давуу тал болно.
Харин энгийн иргэдийн хувьд орон сууц, бизнесийн зээлийн хүү буурах, олон улсын банк хоорондын үйлчилгээ сайжрах, илүү урт хугацаатай, уян нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн зэрэг бодит боломжийг хүлээж болох юм.
Мөн олон улсын технологи, стандартыг дагаад манай банкууд ч хөгжинө. Зээлийн хүү, шимтгэлээ бууруулах, үйлчилгээний чанараа сайжруулах шахалтад орох нь ойлгомжтой. Гэхдээ аль аль талдаа зөв хууль, зөв зохицуулалттай, бэлтгэлээ бүрэн базааж тэднийг угтах ёстой болоод байна.
УИХ-ын дарга өнгөрсөн өдрүүдэд Япон, Солонгос, Англи, Австралийн Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, олон улсад нөлөө бүхий банкуудыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулахаар УИХ ажиллаж байгааг дуулгаж, дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна.
Өнөөдрийн байдлаар Монголын банк санхүүгийн салбарт гадаадын банкны төлөөлөгчийн газар л үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс гадаадын банкийг ямар түвшинд хэрхэн дэмжих вэ, дотоодын банкны салбар дахь хувь эзэмшлийг нэмэх үү, салбар, охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох уу гэх зэргээр хууль эрхзүйн хувьд тодорхой зохицуулалт хийх шаардлага бодитоор тулгараад байна.
1.
Өмнө нь, Монголбанкинд АНУ-ын The Bank of New York Mellon болон Япон, Солонгос, Европын банк, санхүүгийн байгууллагууд Монголын банкны салбарт орж ирэх сонирхлоо илэрхийлсэн байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын орчин, зах зээлийн хэмжээ зэрэг саад байгааг судалгаануудад дурдсан юм. Одоогоор хамгийн түрүүнд Унгарын OTP банк Монгол Улсад салбараа нээх сонирхлоо албан ёсоор тавьсан. Мэдээж, Банкны тухай хууль шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин тодорхой болсон нөхцөлд Монголд үйл ажиллагаа явуулах боломжтой гэв.
Зүүн Европын 11 улсад 1200 гаруй салбартай арилжааны томоохон банк сонирхлоо илэрхийлсэн нь дэлхийн банк санхүүгийн салбарын анхаарлыг Монгол Улс татаж байна гэсэн үг.
Японы “Сумитомо Мицуй”, “Токио Мицүбиши” зэрэг банк арваад жилийн өмнөөс төлөөлөгчийн газраа нээх зөвшөөрөл Монголбанкнаас хүсч, Монголын арилжааны банкуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн жишээ ч бий.
2.
Олон улсын жишээ гэвэл хамгийн сүүлд буюу 2024-2025 онд Этиоп улс банкны салбараа гадаадын банкуудад нээх хууль баталжээ. Олон жилийн турш хаалттай байсан банкны салбараа нээлттэй зах зээл болгож, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлснээр, банкны үйлчилгээ сайжрах хандлага бий болсон гэж тэд үзжээ. Одоогийн байдлаар хуулиа шинэчилж, лиценз олгох ажлаа эхлүүлсэн гэнэ. Мөн Энэтхэг улс гадаадын банкуудтай хувь эзэмшлээ өсгөх, хамтарсан банкуудтай ажиллах тал дээр томоохон гэрээнүүд хийж байгаа аж.
Өөр нэг жишээ бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа Казахстаны эрх баригчдын зүгээс банкны салбар дахь өрсөлдөөн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор гадаадын банкуудад “нэг хүсэлт” журмыг нэвтрүүлсэн байна. Энэ нь гадаадын банкуудад салбар нээх үйл явцыг хялбар болгосон аж. Мөн 2025 онд Банкны тухай хуулиа шинэчилснээр гадаадын банкны салбар нээхэд шаардлагатай нийт активын босгыг $20 тэрбумаас $10 тэрбум болгон бууруулсан байна. Бичиг баримтын шаардлагыг багасгаж, гадаадын банкны салбаруудад илүү олон үйл ажиллагаа явуулах боломж олгож, БНСУ, Европын банкууд Казахстаныг сонирхож эхэлсэн байна. Одоогоор Казахстанд гадаадын банкны оролцоотой 13 банк, олон улсын банкуудын охин компанийн бүтэцтэй 9 банк үйл ажиллагаа явуулдаг.
Тэгэхээр бид санхүүгийн салбарт бусадтай хөл нийлүүлж алхах уу эсвэл Хойд Солонгос, Куба, Туркменстан зэрэг нэг намын дарангуйлал дор яваа улсуудын жишгээр хаалгаа хаагаад буруу хараад суух уу гэдгээ шийдэх цаг нь болчихоод байна.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3