2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Хэт өндөр үнэ, хэтэрхий хүйтэн хандлага хоёр зэрэгцэхэд аяллын үнэ цэнэ биш, бухимдлын дурсамж л үлддэг аж. Аялал жуулчлал бол Монголын эдийн засгийн өсөлтийн гол түлхүүр гэж олон жил ярьж ирсэн. Байгалийн онгон дагшин төрх, нүүдэлчин соёл, уудам тал нутгийг дэлхийд гайхуулж, жил бүр мянга мянган жуулчин татах чадамжтай улс гэдгээ бид мэднэ. Гэвч “түлхүүр” байхаар яригддаг энэ салбар хаалга нээх бус, хаалт үүсгэж эхэллээ. Үнэ өдрөөс өдөрт өсч, үйлчилгээний чанар сайжрах бус доройтож байгаа нь жуулчдыг татах бус үргээж байна. Тансаг үнэтэй зочид буудал, ресторан, аяллын багцуудаар дүүрэн ч, тэндээс сэтгэл ханамж бус бухимдал илүү үлддэг дээ.
Үнэ тэнгэрт, үйлчилгээ газар доор. Хөвсгөлд нэг шөнө дунд зэргийн жуулчны баазад хоноход 100 орчим доллар, харин өглөөний цайнд гурилтай шөл, чанасан өндөг хоёр л тавьсан байв дуртай дургүй. Баруун аймаг тэр дундаа Алтай таван богд руу үйлчилгээ харилцаа хандлага түй ч байхгүй. Бөөн хэл ус ч нэвтрэлцэхгүй, айлд гуйж хоноод байна уу даа ч гэж бодхоор... Говьд очиход байдал үүнээс ч хатуу хатуу говийн нарнаас зугтаж сүүдэр хайхад, энгийн гэр буудлын үнэ Улаанбаатарын зочид буудлын ханшаас хэтэрч байлаа. Үнэ нь тэнгэрт тулсан ч, үйлчилгээний сэтгэл газар үлдэж байна. Хүлээж авах ажилтан хүйтэн, хоолны газар удаан, зарим нь гаднын жуулчинд найрсаг атлаа өөрийн орны аялагчидтай харилцахдаа огт өөр өнгө аяс гаргана. Энэ бол ганц нэг жишээ биш олон жуулчин “Монголын байгаль гайхамшигтай, харин үйлчилгээ нь гашуун туршлага” хэмээн дүгнэж байгаа нь санаа зовох зүйл биш гэж үү? Бүүр харин ч бүр загинуулж доромжлуулах ч олонтаа.
2025 оны эхний 7 сарын байдлаар жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.5%–20% орчим өссөн байна. Монголд ирж буй жуулчдын 75 %-аас илүү хувь нь бүс нутгийн буюу хөрш орнуудаас ирж байна. Харин Европ, Америк, Австрали зэрэг алслагдсан орнуудын жуулчдын эзлэх хувь бага байгаа нь үнэ өндөр, үйлчилгээ сул, дэд бүтэц хангалтгүй зэрэг шалтгаантай гэж судлаачид үздэг байна.
Энэ бүхнийг зөвхөн жуулчид биш, олон улсын нөлөө бүхий аяллын влоггер, контент бүтээгчид ч онцлон шүүмжилдэг. Жишээлбэл, Bald and Bankrupt /4.47/ сая дагагчтай тэрээр Монголын баруун нутгаар аялсан бичлэгтээ үнэ Европынх шиг өндөр атлаа үйлчилгээний стандарт байхгүйг ил тодоор дурдсан. Eva zu Beck ганцаараа морин аялал хийсэн туршлагуудаа хуваалцахдаа Монголын үзэсгэлэнтэй байгаль дундах аялал нь гоё атлаа интернет тасрах, мэдээлэл олдохгүй байх, замын нөхцөлөөс үүдсэн эрсдэл түгээмэл байдгийг онцолдог. Kurt Caz /3.9 сая/ дагагчтай ч мөн адил Монголын хөдөө нутгаар зорчиход хамгийн том сорилт нь логистик, замын тэмдэглэгээ, ойлгомжтой мэдээлэл бараг байдаггүй явдал хэмээн хэлсэн. Олон контент бүтээгчдийн дүгнэлт ерөнхийдөө ижил: Монгол бол дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй орнуудын нэг, гэхдээ аялал жуулчлалын систем болон үйлчилгээний соёл нь түүний потенциалтай харьцуулахад дэндүү сул.
Жуулчид Монголд ирэхдээ хамгийн түрүүнд өндөр үнэ, тохирохгүй чанартай нүүр тулдаг. Жуулчны бааз, зочид буудал, хоол үйлчилгээний үнэ Азийн бусад улс орнуудаас бараг хоёр, гурав дахин өндөр хэрнээ төлсөн мөнгөнийхөө үнэтэй тэнцэх үйлчилгээ авахаас татгалздаг жуулчид олон. Хот суурин газар, хөдөө орон нутаг гэлтгүй дэд бүтцийн асуудал тулгарсаар: зам бартаатай, олон цагаар савчуулна, интернет тасална, цахилгаангүй газар ч байна, ариун цэврийн байгууламж олон газарт стандартын бус. Хэлний бэрхшээл түгээмэл, англи хэлээр өгөгдсөн меню, заавар, мэдээлэл бага. Зарим бүс нутагт карт уншигч байхгүй тул зөвхөн бэлэн мөнгө шаарддаг нь жуулчдын хувьд том саад болдог. Үүн дээр нэмэгдээд аяллын аюулгүй байдлын стандарт сул, морин аялал болон хээрийн аяллуудын зааварчилгаа дутмаг, аврах үйлчилгээний хүртээмж муу зэрэг нь жуулчдын айдас төрүүлэхүйц нөхцөл үүсгэдэг.
Гэхдээ энэ нь зөвхөн асуудал биш, харин гарц бий. Монголын үзэсгэлэн, соёл, нүүдэлчдийн амьдрал дэлхийд үнэлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Netflix, YouTube зэрэг олон улсын контент платформууд Монголын байгаль, өвлийн аялал, нүүдэлчдийн амьдралыг харуулсан баримтат болон аяллын шоу гаргаж, олон сая үзэгчдэд хүргэх болсон нь хамгийн тод жишээ. Энэ нь зөвхөн танигдалт бус, Маркетингийн хүчирхэг хэрэгсэл болж, дэлхийд Монголын давуу талуудыг үзүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
Ийнхүү олон нийтэд танигдсан нь зөвхөн Монголын байгаль, соёлын үнэ цэнийг дэлхийд харуулах төдийгүй, жуулчдын сонирхлыг нэмэгдүүлж, өвөл, зуны аль ч улиралд аяллын урсгалыг тэнцвэртэй нэмэгдүүлэх боломжийг нээж байна. Тэгэхээр үнэ бус, үнэт зүйлээр өрсөлдөх Монголын стратеги зөвхөн амьд харилцаан дээр суурилсан биш, дэлхийн платформуудаар дамжуулан олон нийтэд хүрэх хүчирхэг үр дүнтэй болохыг харуулж байна.
Бидэнд хамгийн үнэт зүйл юу вэ? Энэ бол сайхан үг, инээмсэглэл, итгэл даах үйлчилгээ. Үүнийг зөв ашигласнаар Монгол зөвхөн үзэсгэлэнтэй байгаль, соёлоороо гайхагдах бус, жинхэнэ үнэ цэнээрээ дэлхийд өрсөлддөг аяллын орон болно. Netflix болон олон нийтийн платформууд Монголын энэ давуу тал, үнэ цэнийг шүүмжлэхгүйгээр харуулж, дэлхийд танигдахад тусалж байгааг бид ашиглах хэрэгтэй.
ҮНЭ БУС ҮНЭТ ЗҮЙЛЭЭР ӨРСӨЛДӨХ ЦАГ
Монголчууд бид “зочломтгой ард түмэн” гэж өөрсдийгөө тодорхойлдог. Гэвч тэр үнэт чанараа бизнесийн харилцаанд шингээж чадаагүй нь өнөөгийн хамгийн том эмгэнэл. Үнэ өсгөх нь амархан, үнэ цэнэ бүтээх нь хэцүү. Харин аялагч хүний сэтгэлд үлдэх тэр “сайхан үг, зөөлөн инээмсэглэл, итгэл даах үйлчилгээ” бол Монголын хамгийн үнэт капитал юм.
Энэ үнэт капитал нь зөвхөн хүн хоорондын харилцаанд илэрч зогсохгүй, Монголын аялал жуулчлалыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгох үндсэн хүчин зүйл юм. Хэрвээ бид жуулчны нүүрэнд инээмсэглэл бэлэглэж, аюулгүй, тав тухтай нөхцөлөөр үйлчилж чадвал, өндөр үнэ нь бэрхшээл биш, харин үнэ цэнэтэй туршлагын нэг хэсэг болно. Өндөр үнэ төлсөн жуулчин зөвхөн байгалийн үзэсгэлэнг хараад сэтгэл ханах бус, тэнд ажиллаж буй хүмүүсийн найрсаг хандлага, ойлгомжтой үйлчилгээ, тухтай орчныг мэдрэхэд үнэ цэнэтэй мөнгөний үнэ цэнэ оршино. Монголын сэтгэл, түүх, өв уламжлалыг мэдрэн, сэтгэл дүүрэн буцдаг болно. Ингэснээр өндөр үнэ биш, үнэт туршлагаараа Монгол дэлхийд ялалт байгуулах болно. Иймд өнөөдрөөс эхлэн бид инээмсэглэж, зочломтгой байж, Монголын гоо сайхан, баялаг түүх, өв соёлыг жуулчдад сэтгэл дүүрэн хүргэж, дэлхийд таниулцгаая!

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3