НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Парламент дахь эмэгтэйчүүд: Квот уу, кноп уу?!
АНАЛИЗ

Парламент дахь эмэгтэйчүүд: Квот уу, кноп уу?!

2026 оны 2-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу Монгол Улс УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар парламентын 126 гишүүнтэй болж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.

Үүний зэрэгцээ УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр “2024 оны сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх” зохицуулалт ч хэрэгжсэн юм.

Ингээд 2024 оны сонгууль Монголын түүхэнд хамгийн олон буюу 1341 нэр дэвшигч өрсөлдөж, үр дүнд нь УИХ 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Үр дүнд нь, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26-д хүрч, эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоогоор Ази тивдээ тэргүүлэх, олон улсад ч 30 байр урагшилсан гэх эерэг статистик гарсан. Тоо өссөн ч бодлогын чанарт нөлөөлсөн үү гэвэл эерэг хариулт алга.

“CRITICAL MASS” БА МОНГОЛ

Олон Улсын улс төр судлалд “Critical mass Theory” буюу “ Шийдвэр гаргах түвшинд15-20 хувь байхад дуу хоолой, 30 хувьд хүргэхэд нөлөө үзүүлэх, 40-өөс дээш бол институцийн соёл өөрчлөгдөнө” гэж үздэг. Эндээс харвал Монголын парламентад дахь эмэгтэй гишүүдийн хувь “нөлөөллийн босго”-д дөхжээ.

Гэвч УИХ-ын бүрэн эрхийн хугацаа гурав дахь жилдээ орж байхад эмэгтэй гишүүд нэгдмэл дуу хоолой, бодлогын санаачилга, институцын нөлөөлөл үзүүлж чадсан уу, цаашид чадах уу гэдэгт иргэд эргэлзэж эхэллээ. Учир нь, нөлөөлөл үзүүлэх байтугай, тодорхой асуудлаар тод дуугарч чаддаг, байр сууриа илэрхийлдэг эмэгтэй гишүүн 32-оос хуруу дарам цөөн байна.

Тэдний улс төрд орж ирсэн замнал харилцан адилгүй. Сонгогчид тэднийг нэн тэргүүнд хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн эсрэг бодлого, байгаль орчин, нийгмийн хамгааллын асуудлаар өөр, өөрийн өнгөтэй дуу хоолойг УИХ-д оруулж ирнэ гэж горьдсон. Бодит байдал дээр эмэгтэй гишүүд маань намын удирдлагынхаа хараанаас холдоогүй, халаасны жагсаалтаас хамаарал бүхий, фракцын улс төр дотор бие даасан байр суурьгүй, зүгээр л кноп болж орж ирсэн нь илт. Эмэгтэй 32 гишүүнээс найм нь л тойргоос сонгогдсон, сонгогчдоос биш даргаас мандат авсан нь бие даасан байдалд нь сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм.

КНОПНЫ ГИШҮҮН НЭМЭХ ҮҮ, КВОТЫГ ХАЛАХ УУ?

Сүүлийн 30 жилийн Монголын улс төрийн нөхцөл байдал нь эмэгтэйчүүдийг улс төрд олноор оруулж чадвал “ ёс зүй, хариуцлага, шинэ соёл” улс төрд орж ирнэ гэх хүлээлтийг үүсгэсэн байв. Харин энэхүү хүлээлтийг ашиглаад намууд квот нэрээр даргын кноп л нэмсэн.

УИХ-ын эмэгтэй гишүүдтэй холбоотой Үндсэн хууль зөрчсөн, эрүүгийн хэрэгт холбогдсон, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэх мэдээллүүд цаашид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх эсэхэд эргэлзэхэд хүргэх нь.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Нийслэлийн прокурорын газраас түүнийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завсан гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хилээр гарахыг хязгаарлаад байгаа юм.

Энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх тухай ч яригдаж байна. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Баасансүрэн шалгагдах магадлалтай.

МАН-ын тэргүүлэх хуульчдын нэг гэгдэж байсан Х.Баасансүрэн Үндсэн хууль зөрчиж байгааг үл мэдэн, гар өргөн дэмжиж суусан гэдэгт итгэмээргүй. Ердөө л тэр намын даргын кнопны хүн гэдгээ баталж, нүдээ аниад л гараа өргөсөн.

Ман хаалгаар биш тооноор улс төрд орж ирснээ хээв нэг ярьж чаддаг УИХ-ын гишүүн Э.Болормаа байна. Түүнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байхдаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэх хэрэгт яллагдагчаар татсан. Өөрөө үгүйсгэдэг ч нийслэлийн прокуророос албадан ирүүлэх хүсэлт шүүхэд гаргасан гэх мэдээлэл байна.

Араас нь УИХ-ын гишүүн Ч.Номинг АТГ-аас “ Монгол Улсыг сурталчлах төсвийг хууль бусаар зарцуулсан гэх гомдлын мөрөөр шалгаж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа” гэдгийг сарын өмнө мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, М.Мандхай нарыг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр улс төрд орж ирсэн гэдгийг захын хэнбугай ч хэлнэ.

АН-ын Л.Мөнхбаясгалан бол Х.Баттулгын татаасаар УИХ-д орж ирсэн "басар" нь. Б.Жаргаланг УИХ болоход Эдийн засгийн хөгжлийн сайд асан, эцэг Н.Батбаярынх нь нэр нөлөө ч бий. Парламентад туршлагатай эмэгтэйчүүдийн нэг гэгдэх С.Одонтуяа шинэхэн гишүүн С.Цэнгүүнээс рейтинг багатай, улстөрчийн хувьд ч учир дутагдалтайгаа харуулдаг. Гэх мэтчилэн.

Тэгвэл ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-ын жагсаалтаар гарч ирсэн гишүүд ч сонгогчдын хүлээлтэд хүрэх нь битгий хэл улс төрийн нэг эмгэнэл болчхоод байна. Жишээ нь, хэл, ам, хөнжил, гудасны хэрүүлээрээ зард гарсан Нара буюу М.Нарантуяа бол улстөрч бүү хэл хувь хүний төлөвшилгүй нэгэн улс төрд орох нь ямар хор хохиролтойн бодит жишээ болж буй.

Тэрчлэн УИХ-ын зарим гишүүний нэр зүсийг ч мэдэхгүй 1.6 жил өнгөрчээ. Парламентын гишүүдийн танилцуулгаас Л.Энхсаран, М.Сарнай гэдэг гишүүд ямар ч байсан намын жагсаалтаар орж ирсэн гэх намтартай л сууж байна. АН-ын гишүүн Х.Болормаагийн хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас цаашилсангүй.

Ийм байхад “2028 онд 40 хувийг квот хэрэгжүүлэх нь зөв үү” гэх асуулт тавигдах нь зүй ёсных юм. Гэхдээ дэлхий нийтийн улс төр дэх хүйсийн квот, оролцооны тэгш байдлын хандлага зэргээс харвал квот буруутан биш.

Харин хуулиар тогтоосон квотыг намын даргын халаасны жагсаалтыг гүйцээх, кнопны гишүүн үйлдвэрлэхэд ашиглаж байхад улс төрд мянга сайхан бодлого яриад юу ч өөрчлөгдөхгүй. Жагсаалтын ил тод байдал, намын дотоод ардчилал, гишүүдийн бие даасан байдал, парламент дахь улс төр болон ёсзүйн хариуцлагын механизм сайжраагүй цагт хүйсийн квот 30,40 байлаа гээд ач холбогдол багатай. Эсрэгээрээ эмэгтэйчүүд улс төрд квотоор орж ирэх нь зөв эсэх нь эргэлзээ дагуулах болов. Тиймээс улс төрд эмэгтэйчүүд квотоо хадгалж үлдэхийг хүсвэл улстөрч болоход суралцах ёстой юм. Түүнээс хараал зүхлээрээ, нус нулимсаараа улс төр хийвэл дараа, дараагийн эмэгтэйчүүддээ гай болж мэдэх дүр зураг ч бий болчихсон. Иргэд тэднээс залхаж эхэлсэн байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20