
Х.Нямбаатарын шилжүүлсэн ₮500 тэрбумын баталгааг гаргах даатгалын компани Монголд байхгүй
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгч “ХаоЮань групп”-т ₮500 тэрбум гаруйг шилжүүлснээ “Банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу бид нар шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Олон улсын FIDIC silver book-р энэ гэрээг хийсэн. Бидний шилжүүлж байгаа мөнгө банкны баталгаатай юм уу, нөгөө тал үүргээ биелүүлээгүй бол олон улсын даатгал өгөх учраас энэ жил дахиад мөнгө өгнө” гэж тайлбарласан.























