
Дэлхийн алдарт “Top chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй
Дэлхийн хэмжээний энтертайнмент контент үйлдвэрлэгч NBCUniversal-ын албан ёсны формат болох “TOP CHEF” реалити, хоолны шоу нэвтрүүлэг Монгол Улсад бүтээгдэхээр боллоо. NTV телевиз болон Nomadia Pictures-ийн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь Холливудын стандартаар, шилдэг уран бүтээлчид, мэргэжлийн зураг авалтын багуудын оролцоотойгоор хийгдэх бөгөөд Монголын медиа салбарт нэгэн шинэ хуудсыг нээх зорилго тавьж байна.























