
ГХЯ: “Визийн бонд” хөтөлбөрөөс Монголыг гаргахад хамтарч ажиллахыг хүслээ
АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, АНУ-д зорчих гадаад иргэдийн визийн хугацаа хэтрүүлэх эрсдэлийг багасгах хүрээнд тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсан. Үүнтэй холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд дуудаж уулзав.


