НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Butterfly effect: Ойрхи Дорнодын дайн ба Монголд өгч буй анхааруулга!
АНАЛИЗ

Butterfly effect: Ойрхи Дорнодын дайн ба Монголд өгч буй анхааруулга!

2026 оны 3-р сарын 17
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Дэлхийн эрчим хүчний зах зээлд сүүлийн хэдэн арван жилд байгаагүй тогтворгүй, эрсдэлт нөхцөл нүүрлэлээ. Ойрхи Дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөн, тэр дундаа Ормузын хоолойн тээвэрлэлт зогссон нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг "шок"-нд оруулж, үнэ богино хугацаанд огцом өсөх гол шалтгаан болов.

Олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA) болон ОПЕК-ийн хамгийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар дэлхийн газрын тосны зах зээл "геополитикийн хавх"-нд ороод байна.

2026 оны 3-р сарын байдлаар Ойрхи Дорнодоос гарах нийлүүлэлт өдөрт 8 сая баррелиар буурсан нь "хар алт"-ны зах зээлийг сандаргаж байна. IEA-аас стратегийн нөөцөөсөө 400 сая баррель тос гаргахаар шийдвэрлэсэн нь үнийг тогтворжуулах оролдлого боловч эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг бүрэн нөхөж чадахгүй байна.

Брент (Brent) төрлийн тосны үнэ зарим өдөр $100 босгыг давж байгаа бөгөөд шинжээчид хэрэв мөргөлдөөн даамжирвал үнэ цаашид &120 хүрэх эрсдэлтэйг анхааруулж байна.

Хэдийгээр 2026 оны эхээр үнэ тогтвортой байна гэж таамаглаж байсан ч гэнэтийн мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, "стагфляци" (эдийн засгийн зогсонги байдал ба инфляци зэрэг явагдах) үүсгэх аюулыг бодитой болгов.

Монгол Улс шатахууны хувьд 100% импортоос хамааралтай, тэр дундаа нэг эх үүсвэрээс (ОХУ) бүрэн хамааралтай байдаг нь энэ хямралыг улам мэдрэмтгий болгож байна.

Шатахууны үнэ өсөх нь тээврийн зардлыг нэмэгдүүлж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг. Монгол Улсын 2026 оны төсөвт инфляцийг нэг оронтой тоонд барихаар төлөвлөсөн ч дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт энэ зорилтод том саад болох нь гарцаагүй юм. Нөгөө талаар Монгол Улс дотоодын шатахууны хэрэглээндээ Евро5 стандартыг хэрэглэхээр шийдсэн.

Шатахуун импортлоход зарцуулах валютын гадагш урсгал нэмэгдсэнээр төгрөгийн ханшид дарамт ирнэ. Хэдийгээр нүүрс, зэсийн экспорт сайн байгаа ч шатахууны зардлын өсөлт нь валютын нөөцийг "сорох" аюултай.

Дэлхий даяар нийлүүлэлт хомсдох үед томоохон экспортлогчид дотоодын хэрэгцээгээ хангах эсвэл илүү өндөр үнэ санал болгож буй зах зээл рүү борлуулалтаа чиглүүлдэг. Энэ нь манайх шиг жижиг зах зээлд шатахууны тасалдал үүсэх эрсдэлийг дагуулдаг.

Монгол Улс энэхүү хар алтны шуургыг хохирол багатай туулахын тулд богино болон урт хугацааны дараах алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Нэгдүгээр, Газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах. 2018 оноос эхэлсэн энэ төсөл өнгөрсөн оны байдлаар дөнгөж 20 хувьтай байсан. Харин Г.Занданшатарын Засгийн газраас авсан арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын явц 50 хувьд хүрч, 2027 онд ашиглалтад оруулна гэсэн "өөдрөг" мөрөөдөл тээж буй.

Энэтхэгийн "Экспорт-Импорт" банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй тус үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрддэг. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бусад багц ажил болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байна. Хэрэвзээ Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд дотоодын шатахууны хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангаж эхлэх нь гадаад зах зээлээс хараат байдлыг бууруулна. Тодруулбал, 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, орчин үеийн стандартын шаардлага хангасан /Евро V стандарт/ 834 мянган тонн дизель, 396 мянган тонн авто бензин /95 октантай/, 80 мянган тонн  онгоцны түлш /Jet A1/, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 17 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэнэ. 1500 ажлын байр бий болно. .

Төсөо дэлхийн зах зээл дээрх үнийн огцом хэлбэлзлийн үед дотоодын зах зээлийг хамгаалах үндэсний аюулгүй байдлын бодлого болж байна.

Зөвхөн нэг улсаас хамааралтай байх нь геополитикийн эрсдэлийг дээд цэгт нь хүргэдэг. БНХАУ болон бусад орноос шатахуун импортлох логистик, дэд бүтцийг сайжруулах болон эх үүсвэрийг төрөлжүүлэх (Диверсификаци) замаар өрсөлдөөнийг бий болгохыг зах зээл өөрөө шаардах болсон.

Аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням өнгөрсөн нэгдүгээр сард Бээжинд очиж, тус улсын төрийн өмчит CNPC (Хятадын үндэсний газрын тос компани) компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн.. Уулзалтаар шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ханган нийлүүлэлтийг хангах, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхөөр тохиролцсон байдаг.

2026 оны дэлхийн газрын тосны хямрал бол Монгол Улсын хувьд "анхааруулга" юм. Шатахууны бүрэн хамаарлаасаа салахгүйгээр эдийн засгийн "тусгаар тогтносон" бодлого явуулахад хэцүү. Газрын тос боловсруулах үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулж, эрчим хүчний бие даасан байдлаа бэхжүүлэх нь ердөө эдийн засгийн асуудал биш, энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Хямралыг боломж болгон ашиглаж, эрчим хүчний салбарын шинэчлэлийг зоригтой хийх цаг иржээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20