2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Дээд хүмүүс маань суудлаа олох гэж бужигнаж байх хооронд дэлхий дахины эдийн засгийн байдал улам муудаж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн хангамж, нийлүүлэлтийн сөрөг нөлөөллийг бууруулах цогц төлөвлөгөөг олон улс орон яаралтай хэрэгжүүлж эхлээд байна. Даваа гаригаас хойш Монгол Улс кабинетгүй Ерөнхий сайдтай, спикергүй УИХ-тай байна. Гэтэл дэлхийн нөхцөл байдал өдрөөр биш цагаар өөрчлөгдөж байна.
Ираны дайны асуудлаарх Трампын мэдэгдлийг өчигдөр дэлхий нийт чих тавин хүлээж байсан ч Трампын 20 минутын мэдэгдэл дэлхийг тайвшруулсангүй. Дэлхий нийтээрээ Иран дайн дуусах цаг хугацааг хэлнэ хэмээн хүлээж байсан юм. Улаанбаатарын цагаар Пүрэв гаригийн өглөө цацагдсан телевизийн бичлэгт Трамп дайнд ялж яваагаа бахархаж, ойрын 2-3 долоо хоногт Ираныг дахин илүү хүчээр бөмбөгдөнө гэлээ. “Бид эхэлсэн ажлаа дуусгана, хурдан дуусгана. Зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Бид тэднийг чулуун зэвсгийн үед нь аваачна, тэр бол тэдний байх ёстой газар” хэмээн Трамп хэллээ.
Трампын үг хөрөнгө оруулагчдын сэтгэлийг гонсойлгож, эдийн засаг, санхүүгийн шинэ нөхцөл байдалд бэлдэх эцсийн дохиог өглөө. Трампын үг хэлэхтэй зэрэгцэн Brent маркийн нефтийн фьючерсийн үнэ 5% өсч, $105 хүрлээ. “Нефтээс ихээхэн хамааралтай байгаа орнууд Ормузын хоолойг өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Дайн дуусч байж л Ормузийн хоолой нээгдэж, түүгээр нефть аюулгүй нэвтэрнэ. Тэгсэн цагт л нефть, хийн үнэ буурна” гээд “Ормузийн маршрут АНУ-д огт хавьтайхгүй, хэрэгтэй бол биднээс нефть авах хэрэгтэй” хэмээн наймаачин зангаа гаргасан.
Үгэнд нь орохгүй байсан ерөнхийлөгчийг нь унтлагын өрөөнөөс нь баривчилж, авч яваад одоо Венесуэлийн нефтийг АНУ хянаж байгааг мартаж болохгүй.
Ираны дайны улмаас Ормузаар нефть авдаг Азийн орнууд хүнд байдалд ороод байгаа. Нефть, шатахууны нийлүүлэлт хомсдсоноос Азийн улс орнуудын инфляц нэмэгдэж, эдийн засгийн өсөлт нь саарах аюул нүүрлээд байна.
Азийн улс орнуудаас ирж буй эрчим хүчний хямралыг хамгийн эрсдэл багатай давж чадах нь Япон болоод Хятад болоод байна. Ялангуяа Хятад эрчим хүчний аюулгүй байдлаа хангах ажлыг шуурхайлан хийж байна. Юун түрүүн түүхий нефтийн экспортыг зогсоож, нефть боловсруулах үйлдвэрүүдэд түүхий тосны нөөцөө боловсруулалгүй хадгалах даалгаврыг өгөөд байна.
Төвлөрсөн удирдлагатай эдийн засагтайн хувьд Хятадад аливаа асуудал хяталтад байж, хариу үйлдлийг богино хугацаанд авах чадвартай байдаг нь давуу тал. Тийм ч ураас нефтийн шоокод бэлэн байсан. Тэгээд ч сүүлийн жилүүдэд Бээжин эрчим хүчний эх үүсвэрийн нөөцөө нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар Хятадын нефтийн нөөц 1,2-1,3 тэрбум баррель байгаа нь дотоодын хэрэглээний 70 өдрийн нөөц хэмээн Nikkei мэдээлжээ.
Хятад Ормузын хоолойгоор нефтийн импортынхоо 30%-ийг авч байсан. 2026 эхнээс Ираны дайралт эхэлсэн 2-р сарын 28 хүртэл Хятад Ормузаар өдөрт 3,5 сая баррель нефть авч байсан.
Дээр бичсэнчлэн нефть боловсруулах үйлдвэрүүдэд нөөц тосоо боловсруулахыг Бээжин хориглосон. Тиймээс Sinopec болон PetroChina гэсэн төрийн мэдлийн нефть боловсруулах үйлдвэрүүд нь Оросын нефтийн зах зээл рүү хандаж эхлээд байна. Оросын нефтэд тавьсан хоригоо АНУ 30 хоногоор сулруулангуут эдгээр компани Оросын “Роснефть”, “Лукойл” компаниудад захиалгаа өгсөн бөгөөд ойрын өдрүүдэд эхний ээлжийн нефтиэ хүлээн авах гэж байгаа ажээ.
Ираны дайн эхлэхээс өмнө Хятад өдөртөө 619 мянган баррель нефть Филиппин, Австрали, Малайз, Япон, Вьетнам зэрэг улсууд руу экспортолж байснаа, зогсоогоод байна.
Экспортыг зогсоож, нөөцөө нэмэгдүүлэхээс гадна дотоодын жижиглэнгийн үнээ нэмээд байна. Эдийн засгийн шинэтгэлийн хорооны шийдвэрээр шатахуун 10%, дизель түлшний үнэ 13,6% нэмжээ. Түлш, шатахуунаас гадна дотоодын бордоо үйлдвэрлэлтэд хатуу хяналт тогтоогоод байна.
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний хүрээнд нүүрс боловруулах үйлдвэрүүдийг идэвхжүүлж, шоокийн нөлөөллийг бууруулах алхмуудыг давхар хийж эхлээд байна.
Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн Оросын хамаарлыг бууруулах зорилгоор Хятадаас авах гэрээ хийсэн тухай АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэдэн сарын өмнө мэдэгдэж байсан. Ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед тэрхүү гэрээ мөрдөгдөх эсэх нь ч тодорхойгүй.
Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээс гадна ирэх өвлийг дулаан, цахилгаантай давах эсэх нь монголчуудын санааг хамгийн их зовоож байгаа. Улс төрийн тэмцэл талцал талх, цахилгаан үйлдвэрлэхгүй.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27