НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төв банкыг цомхотгож, төгрөгийг аварч чадах уу?!
АНАЛИЗ|Эдийн засаг

Төв банкыг цомхотгож, төгрөгийг аварч чадах уу?!

2025 оны 12-р сарын 8
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Наранцогтоос ийн асуумаар байна. Сүүлийн зургаан жилд, Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн үед төв банкны “таргалсан”, төгрөгийн “турсан” яг тэнцэж буй.

Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг эрх бүхий ганц байгууллага бол төв банк. Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний нийлүүлэлтийг Монголбанк хэр оновчтой удирдахаас улс орны эдийн засгийн бодлого шууд хамаардаг. Төгрөгийн ханшийг хамгаалсан, санхүү, мөнгөний зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангаж ажиллах нь төв банкны үндсэн үүрэг.

Гэвч өнгөрсөн зургаан жил Монголбанк үндсэндээ төгрөг, инфляци хоёрыг л үйлдвэрлэж суудаг байгууллага болсон. Жишээ нь гэвэл, ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш сүүлийн зургаан жилийн арваннэгдүгээр сарын байдлаар 2020 онд 2850 төгрөг, 2021 онд 2848 төгрөг, 2022 онд 3403 төгрөг, 2023 онд 3447 төгрөг, 2024 онд 3417, 2025 онд 3563 төгрөгт болж өсчээ. Нэгд, төв банк мөнгөний нийлүүлэлтийг оновчтой удирдаж чадаагүйгээс олон мянган компани дампуурсан. Хоёрт, улс төрийн хэт нөлөөн дор төгрөг үйлдвэрлэсэн нь үнийн өсөлт дагуулсан.

Иймээс С.Наранцогтын энэ томилгоо ял уу, ямба уу гэдгийг өнөөдөр хэлэх боломжгүй. УИХ-ын дарга Н.Учрал түүнийг “Эрдэнэс Монгол”-оос дуудаж, эдийн засгийн гол бодлогоо хариуцуулах болсны үндэслэл юу байв. Албан тушаалаас албан тушаалын хооронд жороолж явдаг, төрийн “зайран” уу, аль эсвэл ажлын хэнээтэн үү гэдэгт “Эрдэнэс Монгол”-д хийсэн реформ нь хариулт болох биз.

Тэрбээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа компанийн засаглалын шинэчлэлийг үе шаттай хийжээ. Нэгдүгээрт, чиг үүрэг нь давхардсан төрийн олон компанийг татан буулгах, өөр хооронд нь нэгтгэх ажлыг хийсэн байна.

“Эрдэнэс Монгол”-ын харъяа төрийн өмчит долоон компани, хоёр хуулийн этгээдийг татан буулгаж, хоёр компанийг нэгтгэжээ. Хоёрт, төрийн өмчит компаниудын ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудын тоог бууруулж, авдаг урамшууллыг нь ажлынх нь үр дүнтэй уялдуулсан байна.  

Монголын улс төрд бичигдээгүй нэг хууль байдаг нь том багагүй томилсон хүндээ үйлчилдэг. С.Наранцогтын хувьд төрийн өмчит компаниудын ТУЗ нэрээр сул цалин авдаг, өөрөө өөртөө өндөр урамшуулал олгодог асуудлыг хязгаарласан нь хувь хүнийнхээ хувьд олон дайсан болсон нь ойлгомжтой. Харин эдийн засгийн хувьд үр ашигтай өөрчлөлт болсон байна. Өөрөөр хэлбэл, 11 компанийн ТУЗ-ийн гишүүдийг татан буулгаж,ТУЗ-ийн гишүүн нэртэй суудлын бөглөөс, сул цалинтуудын тоо 269 байсныг 66 болгон бууруулжээ.

Төрийн өмчит компаниудад хөндлөнгийн хяналт хамгаас чухал. Банк санхүү, эдийн засаг, уул уурхай, хууль эрх зүй чиглэлээр мэргэшсэн, хараат бус ТУЗ-ийн тоог 49 хувь болгон нэмэгдүүлж, олон нийтийн хяналт оруулахад анхаарч ажилласан гэх “ажлын нэг үзүүлэлт” байна.

Тэгвэл төв банкинд дээр түүний хийх ёстой гол ажил бол төгрөг үйлдвэрлэх биш төгрөгийн ханшийг тогтворжуулах юм. Мөнгө үйлдвэрлээд, “мөлгөрдүүхэн” ажиллах юм бол “нийлбэр дүнд” өөрчлөлт гарахгүй

Монголд төв банкыг цомхотгож, төгрөгийг аврах хүн л хэрэгтэй байна.

Г.АРТУР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20