2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


1982 оны аравдугаар сарын 20. Москва хот ер бусын эрт хүйтэрч, жавар тачигнасан үдэш. ЗХУ-ын хөлбөмбөгийн "Спартак" болон Голландын "Харлем" багуудын хооронд Европын цомын төлөөх тоглолт болоход ердөө хэдхэн минут үлдээд байлаа. Цэнгэлдэхийн бетон шат мөсөн хуягт хучигдаж, үзэгчдийн амьсгал хүйтэн агаарт манан мэт замхарна. Үзэгчид чухам өөрсдөд нь ямар харуусал тохиох тухайд юу ч тааварласангүй. Гэвч энэ үдэш хөлбөмбөгийн баяр цэнгэл биш, харин Зөвлөлтийн түүхэнд "хамгийн том нууцлагдсан эмгэнэлт түүх" болон үлдэх учиртай байжээ.
НУУЦЛАЛЫН ДОЛООН ЖИЛ
Зөвлөлтийн эрх баригчид энэхүү аймшигт явдлыг долоон жилийн турш төмөр хөшигний цаана нууж чадсан юм. Хэрэв 1989 оны өөрчлөн байгуулалтын салхи үлээгээгүй бол, "Советский спорт" сонины зоригт сэтгүүлч нар тэр тухай эрэн сурвалжлаагүй бол хүмүүс өнөөдөр ч үнэнийг олж мэдэхгүй байх байлаа. Албан ёсны мэдээгээр 66 хүн амиа алдсан гэх боловч, бодит байдал дээр энэ тоо 340-өөс ч давсан байж магадгүй гэж үздэг. Тэдний ихэнх нь дөнгөж амьдрал нь эхэлж байсан өсвөр насны хүүхэд залуус байсан нь зүрх зүсэм.
ТОГЛОЛТЫН 90 ДЭХ МИНУТ: ҮХЛИЙН ЗАНГА
"Спартак" илт давуу тоглолт үзүүлж байлаа. 16 дахь минутад эхний гоол орж, цэнгэлдэх дүүрэн баяр хөөрөөр бялхав. Гэвч цаг агаар тэсэхийн аргагүй хүйтэн, хасах градус руу зааж байсан тул олон зуун үзэгчид тоглолт дуусахаас өмнө гэртээ харихаар гарцгаажээ. Тэд зүүн индрийн нарийн шатаар доош бууж эхлэв.
Гэтэл тоглолтын 90 дэх минутад, шүүгчийн шүгэл дуугарахаас хэдхэн секундын өмнө Сергей Швецов хоёр дахь гоолыг орууллаа. Цэнгэлдэх тэр чигтээ нүргэлж, баярын хашхираан тэнгэрт хадав. Энэхүү чимээгээр шатан дээр явж байсан хүмүүсийн нэг хэсэг нь юу болсныг үзэхээр эргэж харан, дээшээ зүтгэжээ. Яг энэ мөчид доошоо бууж байсан хүмүүсийн хүчтэй давалгаа, дээшээ зүтгэсэн цөөн хэсэгтэй мөргөлдөж, "үхлийн занга" үүссэн юм
Эмгэнэлт явдал гарахад зөвхөн "гоол" буруутай байсангүй. Энэ бол тогтолцооны, зохион байгуулалтын асар том алдаа байв. Мянга мянган хүн гарах ёстой асар том цэнгэлдэхийн гарцуудаас зөвхөн нэг нарийн хаалгыг нээлттэй үлдээсэн байв. Бусад хаалганууд нь цоожтой. Хүмүүс "лонхны хүзүү" мэт нарийн гарц руу бөөнөөрөө шахагдсан юм. Тухайн үеийн цагдаа үзэгчдийг хөгжөөн дэмжигчид биш, харин хянаж, барьж хорих ёстой "гэмт хэрэгтэн" мэтээр хардаг байв. Насанд хүрээгүй хүүхдүүдийг тусад нь шалгах гэж нарийн сараалж, хаалт хийсэн нь хүмүүсийн урсгалыг боомилжээ.
Шүүхийн материалд "цэнгэлдэх бэлэн байсан" гэж бичсэн ч гэрчүүдийн хэлж байгаагаар шат нь мөстөж, нэг хүн халтирч унахад араас нь ирсэн хүмүүс домино мэт дээгүүр нь унаж байлаа. Хамгийн аймшигтай нь, хаалганы түлхүүрийг барьж байсан цагдаагийн дарга тоглолт дуусахаас өмнө түлхүүрээ аваад гэртээ харьчихсан байсан гэдэг. Хүмүүс төмөр хаалганы цаана няц даруулж байхад тэднийг аврах түлхүүр байсангүй.
“Бид төв индэрт байсан болохоор азаар аврагдсан. Гэхдээ цагдаа нар биднийг хуурч байлаа. Ойролцоох метроны буудлыг хаагдсан гэж худал зарлаж, бүх хүнийг зөвхөн нэг зүг рүү, зүүн индэр рүү хүчээр шахаж байсан юм. Хэрэв бид хүүхэлдэйн кино үзэхээр саатаагүй бол тэр шахцалдаан дунл орох байлаа” гэж хожмоо Алексей Осин гэх сэтгүүч ярьсан байдаг. Тэгвэл ОУОХ-ны ажилтан Александр Просветов “Би тэр үед 26-тай байсан. Биднийг өөр сектороор гаргах үед би дамнуургаар биш, харин гамак шиг зүйлд ороосон цэргийг авч явахыг харсан. Тэр амьд байсан эсэхийг мэдэхгүй. Шатан дээр хүмүүс толгойгоороо уруугаа харчихсан, этгээд сонин байрлалтай хэвтэж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Маш том трагеди болсныг зөнгөөрөө мэдэрсэн ч хэмжээ далайцыг нь хэн ч хэлээгүй” гэжээ.
Эмгэнэлт явдлын дараа Зөвлөлтийн дээд удирдлага юунаас ч илүү "нэр төр"-өө хамгаалахаар хичээж байв. Москва хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Виктор Гришин хэргийн газарт ирээд ердөө нэг асуулт асуужээ, "Хэдэн хүн бэ". Тухайн мөчид олдоод байсан цогцосны тоо 66 байв. Гришин "Ойлголоо. Энэ бол эцсийн тоо. Үүнээс нэгээр ч илүү байж болохгүй" гэж тушаасан гэдэг.
Энэхүү тушаал нь "Гришиний 66" гэх хуурамч статистикийг бий болгосон юм. Гэвч үнэн хэзээ ч нуугддаггүй. Олон залуусын үхлийн шалтгааныг "стадионы шахцалдаан" биш, харин "гудамжинд амьсгал боогдсон" эсвэл "зүрхний дутагдал" гэж бичүүлсэн байдаг.
Ар гэрийнхэнд нь цогцсыг нь битүүмжилсэн австай өгч, оршуулгыг нь маш товч, нууцгай хийхийг тушааж байв. Эрэн сурвалжлах сэтгүүлч нарын олж мэдсэнээр, тэрхүү үйл явдлаас хойш 14 хоногийн дотор Москвагийн мооргуудад ижил оноштойгоор 300 гаруй залуусын цогцос ирсэн байдаг. Энэ бол зүгээр нэг давхцал биш юм.
1989 онд хэргийг сөхөж үзэхэд шүүх хурал маш өрөөсгөл болсон нь илт байв. 500 гаруй гэрч байсан ч шүүх зөвхөн цагдаагийн ажилтнууд болон захиргааны хүмүүсийн мэдүүлгийг л сонсож, "үзэгчид өөрсдөө согтуу байсан, бие биенээ дарж алсан" гэх дүгнэлт гаргахыг хичээжээ.
Үнэндээ тухайн үед цагдаа нар фанатуудыг "шарф зүүсэн" гэдгийнх нь төлөө л барьж хорьж, хүн биш мэт харьцдаг байсан "озверин" буюу зэрлэгшсэн уур амьсгал ноёрхож байв. Цагдаа бүр "өдөрт 100-аас доошгүй хүнийг саатуулах" төлөвлөгөөтэй байсан нь хүмүүсийг аюулгүй гаргах биш, харин айлгаж шахахад хүргэсэн юм. Цэнгэлдэхийн тэрхүү бетон шат бол зөвхөн барилга биш, харин дарангуйлагч тогтолцооны золиос болсон залуу халуун амь болгоны үхлийн гэрч юм. Төмөр хашлага нь хүмүүсийн жинг дийлэлгүй нурж, зарим нь доод давхар руу унан аврагдаж байхад, зарим нь тэрхүү төмөр болон хүмүүсийн дор дарагдан амьсгал хурааж байлаа. Энэ бол хүнлэг бус засаглалын хамгийн тод илрэл байв.
Өнөөдөр "Лужники"-ийн гадна тэрхүү эмгэнэлт явдалд зориулсан жижигхэн хөшөө байдаг. Жил бүрийн 10-р сарын 20-нд "Спартак"-ын хөгжөөн дэмжигчид тэнд цугларч, амиа алдсан залуусын дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөдөг. Тэрхүү хөшөө бол "Төр засаг үнэнийг нууж болох ч, ард түмний санамжийг устгаж чадахгүй" гэдгийн баталгаа юм.
"Лужники"-ийн эмгэнэл бол зөвхөн хөлбөмбөгийн түүх биш, энэ бол хүний амь насны үнэ цэн, төрийн хариуцлага, мэдээллийн нээлттэй байдлын тухай сургамж юм. Тэрхүү 1982 оны хүйтэн үдэш амиа алдсан залуус хэрэв амьд байсан бол өнөөдөр ач зээгээ үзсэн өвөө нар байх байлаа. Гэвч тэдний амьдрал "цор ганц нээлттэй хаалга" болон "хуурамч статистик" дунд төгссөн юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27