
Компьютер, гар утасны үнэ өнгөрсөн оныхоос $100-300-аар өснө
Гурван сарын өмнөхтэй харьцуулахад Улаанбаатарт зарагдаж байгаа санах ойн үнэ бараг 50% нэмэгджээ. Энэ нь Монголд бараа таваарын үнэ нэмэгдсэнтэй холбоотой биш дэлхий нийтээр санах ойн чипний үнэ нэмэгдэж байгаатай холбоотой юм.






















