
Сонгуулийн хуулийн ГУУЛЬ: Э.Болормаа!
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Э.Болормааг Сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр яллагдагчаар татсан. Гэвч тэрбээр яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй байгаа тул албадан ирүүлэх хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд гаргажээ. Энэхүү мэдээлэл хэвлэлээр цацагдсанаас хойш лавтай арваад хоног өнгөрч, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Э.Болормаа хэвлэлийнхэнд тохуурхангуй ярилцлага өгөөд зогсож буй нь дүрс, бичлэгээр цацагдсан. Тэрбээр “Би өдөр болгон ажил дээрээ байгаа. Цагдаад ч намайг эрэн сурвалжлах тогтоол нь байхгүй байна лээ. Намын ах нарынхаа хэл гэснийг хэлэхгүй, дар гэсэн кнопыг нь дараагүй учир зохион байгуулалттай харлуулж байна” гэх тайлбарыг өгсөн.























