
Вьетнамын жуулчдыг татах тактик: Дахин ирэх хүслийг төрүүлэхүйц сэтгэгдэл!
Fortune сэтгүүл Вьетнамыг Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын шинэ төв цэг гэж тодорхойлж, нэн ялангуяа Фукуок болон Са Па зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг чиглэсэн жуулчны урсгал эрчимжиж байгааг онцолжээ. Тус улсын аялал жуулчлал ийн үсрэнгүй хөгжихөд төр засгийн нээлттэй бодлого болон дэлхийн түвшний аялал жуулчлалын экосистемийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг оролцоо нэмэгдсэнтэй холбоотой болохыг онцолсон байна.























