
“Эрдэнэс Монгол 2.0" улс төрөөс ангид байж л хэрэгжинэ
Уул уурхайн төрийн өмчит компаниудыг нэгтгэдэг “Эрдэнэс Монгол” компанийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон нэрийг өөрчлөх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын төрийн мэдлийн хувийн орлогыг төвлөрүүлэхээс гадна хөрөнгийн менежмэнт хийх болж байгаа юм. Уул уурхайгаа хөгжүүлж эхэлснээс хойш ярьж байгаа Баялгийн санг бодит утгаар ажиллуулах цаг ирэв үү гэж найдаж байна. Норвегийн Баялгийн сан, Сингапурын “Темасек”, Казахстаны “Самрук-Казына” зэрэг дарга нарын эш татан ярьдаг, томилолтын нэгэн жим болдог байсан бүтэц бий болох нь.























