
Тэрслүү үг: Улаанбаатарт мод биш боржуур хэрэгтэй!
Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн бас хамгийн хуурай хот. Тиймээс агаар дахь тоосонцор ихтэйгээс иргэдийн дунд харшлын өвчлөл улам залуужих болсон. Хотын даргаар Х.Нямбаатарыг томилогдон очсоноос хойш Улаанбаатар хот улам бүрсгэр саарал дүр төрхтэй болсоор байгаа. Тэрбээр хятад хавтан, боржуурт мөнгө цацахын хэрээр эсрэгээрээ Улаанбаатарт өнгө, чийг нэмэх ногоон байгууламж цөөрсөөр. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ойн сан бүхий газрын хаяанд 479 м2 газар бүхий эдлэнд амьдардаг болохоор түүнд хотын ногоон байгууламжид санаа тавих хувийн хэрэгцээ ч бага байж мэднэ.























