
“A road to nowhere”: Амазоны хурдны замын их сүйрэл!
Асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан ч төлөвлөлт болон эдийн засгийн тооцоо, судалгааны алдаа, албан тушаалтнуудын авлига, хулгайгаас болж сүйрсэн хурдны замын төсөл дэлхийд олон. Тэдгээрийн нэг нь Амазоны хурдны зам. Анх, Бразилын ширүүн ой дундуур 4000 гаруй км үргэлжлэх энэ замыг "зууны бүтээн байгуулалт" гэж нэрлэж байсан ч хожмоо зууны сүйрэлд тооцох болсон билээ.























