
“Туулын хурдны зам” төсөл зогслоо: 500 тэрбумын хариуцлагыг хэн хүлээх вэ
Засгийн газрын өнөөдрийн (2026.04.22) хуралдаанаар 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй “Туулын хурдны зам” төслийг зогсоох шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Н.Учрал албан ёсоор мэдэгдэв. Эцэст нь, “Хатан Туулаа хамгаалья” уриан дор нэгдсэн иргэдийн, иргэний нийгмийн байгууллагынхаа талд Засгийн газар шийдвэр гаргав. Учир нь, сүүлийн хэд хоногт төслийг “зогсоолоо, нээлээ” гэх эргэлзээтэй шийдвэрүүд дараалан гарсан.























