
Б.Чойжилсүрэн сайдаар ачаа татуулах хэрэг байна уу?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн том дуугарав. Тэрбээр “Ажлаа хүлээлгэж өг гэвэл бэлэн байна. Өнөөдөр ч бэлэн, маргааш ч бэлэн. Би анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байсан” гэв. Үндсэндээ, "гал намжаах" төдийгөөр асуудлыг аргалсаар ирсэн хүний арга барагдсан үг энэ бололтой. Үнэхээр ч дөрвөн жил юу ч хийгээгүй хүнээс 3 сар ихийг хүлээнэ гэдэг тэнэглэл юм.























