
Рио Тинтотой хийж буй хэлэлцээр амжилттай байгааг Г.Дамдинням сайд хэллээ
Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслөөс хүртэх Монголын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эхлүүлсэн. Оюутолгой бол Монголд орж ирсэн гуравдагч хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт. Эсэргүүцэл, зөвшилцөл, тэмцлийн дундуур туучсаар Монгол Улсын Засгийн газар 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. 17 жилийн өмнө байгуулсан энэхүү гэрээ хэрэгжих шатандаа олон асуудлыг дагуулсаар өнөөг хүрлээ. Ялангуяа төслийн санхүүжилтын загвар нь Монголд ашиггүй байж Оюутолгой ордын 34%-ийг эзэмшигч Монголын талын ногдол ашиг хүртэх хугацааг улам бүр хойшилсоор байгаа.























