
Х.Баттулгаас эхэлсэн мега төслийн луйврыг үеэлүүд төгөлдөршүүлэв!
Монголд амжилттай хэрэгжсэн мега төсөлд “Эрдэнэт” болон “Оюутолгой” зүй ёсоор багтана. Нэг нь Орос-Монголын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжсэн төсөл. Хожмоо 100% Монголын өмч болсон. Нөгөө нь Монголын Засгийн газар болон гуравдагч орны хөрөнгө оруулалтаар, монголчуудын бие даан хэрэгжүүлсэн анхны төсөл. Цаг хугацаа, дэд бүтэц, компанийн засаглалын хувьд тэмээ ямаа шиг ялгаатай ч, адил тал нь эдийн засгийн нөлөөлөл нь асар том.























