
Г.Занданшатар танхимдаа restart хийлээ: УИХ дэмжих үү, бойкотлох уу?!
Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимын хоёр сайд өргөдлөө өгсөн нь шинэ дуулиан биш. Эрчим хүчний салбар авлига, хулгайн үүр овоохой болсны шалтгааныг Б.Чойжилсүрэнгээс ангид авч үзэх ямар ч боломжгүй. Дөрвөн жил энэ салбарт “ямба” эдэлсэн түүнд Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр ч удаа 100 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн, өнөөх нь аргалж дийлэхгүйд хүрснээ өөрөө ийнхүү хүлээн зөвшөөрсөн хэрэг.























