
Оюутолгой: Баавгайн тал нь гэрээг байгуулсан нь биш гэрээг эсэргүүцэгчид байжээ!
Монгол Улс 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэ 17 жилийн хугацаанд Оюутолгой эдийн засгийн хөдөлгүүр гэхээсээ Монголын улстөрчдийн үе үе гаргаж ирээд “зажилдаг”, сонгуулийн өмнө “гал” асаадаг хамгийн мөлжүүртэй сэдэв болжээ. Хачирхалтай нь, манай улстөрчид Оюутолгойн эсрэг чанга хашгирах тусам төслийн үр ашиг Монголын талд биш баавгайн талд шийдэгдсээр ирсэн гэхэд хилсдэхгүй.





















