
Монгол “ялсан” нь: Бид хүртэх ёстойгоо хүртэж байна!
Дүн өвлөөр 4 дүгээр ДЦС-д гэмтэл гарснаар улаанбаатарчууд эрчим хүчний хязгаарлалтад шилжив. Салбарын сайд Б.Чойжилсүрэн “Тавдугаар ДЦС-ыг ашиглалтад оруулж байж, Улаанбаатарын цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийднэ” гэсэн нь галгүй, тоггүй өдрүүд хэр удаан үргэлжлэхийг таашгүй. Учир нь, тавдугаар цахилгаан станц барина гэж монголчууд бараг 35 жил ярьжээ. Энэ хугацаанд хэчнээн ч удаа тендер зарлаж, шав тавьсныг тоолоход ч ичмээр.























